Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.05.11/ шинээр "Урт цагаан" ахуй үйлчилгээний төвийг байгуулах газартай танилцжээ. Тэрбээр "Хүмүүсийн хэлж заншсан 32 дугаар тойргийн уулзвар орчим байрлах том талбайд шинэ ахуй үйлчилгээний төвийг байгуулна. Тухайн газарт оршин суудаг айлуудыг нүүлгэн шилжүүлж “ Урт цагаан” худалдааны төвд үйлчилгээ үзүүлж байсан иргэн, аж ахуй нэгжүүдэд зориулсан ахуй үйлчилгээний төвийг байгуулна гэв.
Мөн "Зураг төслийн хүрээлэн, Барилга хот байгуулалтын газар, нийслэлийн Газрын алба хамтран шинэ "Урт цагаан" төв байгуулах газрыг сонгох тал дээр зөвшилцөж байна.
Шинэ төвд хуучин урт цагаанд байсан үйлчилгээнүүд бүгд байх юм. Тухайлбал, алт мөнгөний дархан, оёдол, гутал болон хувцас засвар гэх мэт бүх үйлчилгээ байрлана. Мөн дотроо хоол хүнс үйлдвэрлэл, төрийн үйлчилгээний цэгүүд байрлана. Хуучин урт цагаан худалдааны төвд ажиллаж байсан иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон" гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны нураах шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ иргэдээс санал асуулга явуулж санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэдгийг албаныхан танилцуулж байв. Үүний дагуу Урт цагааныг 2024 оны нэгдүгээр сарын 8-нд бүрэн нураасан байдаг.
Холбоотой мэдээ