Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ

Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халж хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 13,15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангайн уулархаг нутгаар, 16-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 17-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Тавдугаар сарын 10, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +29…+34 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7…+12 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. Энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас Бүх хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +21….+26 градус дулаан байна. Энэ сарын 13-нд бага зэрэг сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж