"Цэцэг" төвийн уулзварыг хааж, зам засч байна

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

"Цэцэг" төвийн уулзварыг хааж, зам засч байна

"Цэцэг" төвийн уулзварыг хааж, зам засч байна

“Цэцэг” төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна. Мөн Зайсангийн дөрвөн замын уулзвараас зүүн тийш "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замын асфальтбетон хучилтын ажил хийж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхааруулж байна.

Нийслэл хотын Х.Магсаржавын гудамжны авто замыг хааж, шинэчилж байна. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороо, "ТБД андууд"-ын уулзвараас "Улаанбаатар төмөр зам"-ын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна. Бетон хийцлэлтэй авто замыг 1966 онд ашиглалтад оруулсан бөгөөд өмнө нь засвар, шинэчлэл хийж байгаагүйг нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэлж байв. Тус авто замыг асфальт бетоноор хучна. Энэ хүрээнд хашлагыг өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж