Монголд 100 гаруй инженерийг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээл дээр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

Монголд 100 гаруй инженерийг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээл дээр гаргажээ

Монголд 100 гаруй инженерийг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээл дээр гаргажээ

Залуу инженерүүдийг бэлтгэн гаргадаг "ШУТИС-Коосэн" технологийн коллежийн "Бид инженерүүд болно" хаврын баяр өчигдөр /2024.05.10/ Төв талбайд боллоо. ШУТИС-Коосэн технологийн коллеж дэлхийн шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргадаг байна. Тус коллеж анх 2014 онд үйл ажиллагаа эхлүүлж байжээ. Коллежид 15 настай хүүхдүүдийг элсүүлж таван жил сурган 20 настайд нь ажлын байран дээр бэлдэн гаргадаг гэдгийг багш нар хэлж байв.

Тус технологийн коллеж нь Япон улсын Коосэн загварын инженерийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ онцлогтой юм.

15 насанд хүүхдүүд өөрсдийн гараар юм хийх сонирхолтой байдаг. Үүн дээр нь тулгуурлаад тусгай хөтөлбөрийн дагуу ирээдүйн инженерүүдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргадаг нь давуу тал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Тус сургууль нь механик, цахилгаан, барилга,мэдээллийн технологи гэсэн дөрвөн хөтөлбөрийн чиглэлд сургалтын үйл ажиллагааг явуулдаг аж.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд улсад 100 гаруй инженерийг бэлтгэж хөдөлмөрийн зах зээл дээр гаргажээ. Эдгээр төгсөгчдөөс Япон улсын томоохон үйлдвэр, компаниудад ажиллаж байгаа бол зарим төгсөгч нь Монголын томоохон үйлдвэрүүдэд ажиллаж байгаа гэдгийг тус коллежийн захирал Д.Дулмаа хэлж байсан юм. Тэрбээр хүүхэд сурахад насны хязгаар гэж байдаггүй. Тэр дундаа 15 настай хүүхдүүд инженерийн чиглэлээр маш амжилттай сурч чаддаг. Япон улсын томоохон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог. Мөн өөрсдийн старт-ап бүтээгдэхүүнээ гаргаж, өөрсдийн хийсэн бүтээлийнхээ зохиогчийн эрх авдаг гэдгийг багш нар нь хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж