Ази тив дэлхийн дунджаас ч хурдан дулаарч байна

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

Ази тив дэлхийн дунджаас ч хурдан дулаарч байна

Ази тив дэлхийн дунджаас ч хурдан дулаарч байна

Тайландад агаарын температур 52 хэм давж, урьд өмнө байгаагүй ихээр халаад байна. Хэт халалтын улмаас 61 хүн амь үрэгдсэнийг Бангкок хотын Эрүүл мэндийн яам Баасан гаригт мэдэгдэв. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс хоёр дахин өндөр үзүүлэлт аж. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хөдөө аж ахуй эдийн засгийн чухал хэсэг болох зүүн хойд хэсэгт амьдардаг байжээ.

Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн хэт халалтын улмаас Бангкок болон бусад олон хотод шөнөдөө 30 хэм дулаан байна. Харин үд дунд тогтмол 50-иас дээш хэм халуун байгаа аж. Энэ долоо хоногийн эхээр сүүлийн саруудад ороогүй анхны бороо орсон. Борооны дараа агаарын хэм бага зэрэг буурсан ч төд удалгүй дахин 30 хэм давжээ.

Тиймээс хүмүүсийг аль болох гадаа гарахгүй байхыг эрх баригчид анхааруулж байна.

Цаг уурчид хэт халалтын Эль Нино үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч Ази тив дэлхийн дунджаас илүү хурдан дулаарч байгааг НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлсэн. Тайландаар тогтохгүй Бангладеш, Вьетнам, Мьянмар, Филиппинд мөн ер бусын өндөр температур ажиглагджээ.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж