Уур амьсгалын идэвхтнүүд "Тесла"-ийн үйлдвэрт дайрч орохыг завдав

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын идэвхтнүүд "Тесла"-ийн үйлдвэрт дайрч орохыг завдав

Уур амьсгалын идэвхтнүүд "Тесла"-ийн үйлдвэрт дайрч орохыг завдав

"Тесла" компанийн Европ дахь цорын ганц үйлдвэр Германд байдаг. Нийслэл Берлиний ойролцоо орших Грюнхейд дэх уг үйлдвэрийг өргөтгөхөөр төлөвлөж байгаа ч уур амьсгалын идэвхтнүүд үүнийг эсэргүүцэж байна.

Цахилгааны машины үйлдвэрийг өргөтгөхийг эсэргүүцэгсэд Баасан гаригт үйлдвэр рүү нэвтэрч орохыг завджээ. Үйлдвэрийн үндсэн талбай руу тэд нэвтэрч чадаагүй ч эхний хашааг давж чадсан байна. Жагсагчид маш хүчтэй байсныг цагдаа нар онцолжээ. Тэд үйлдвэрийн ойролцоо суулт хийх, салют буудуулах, ойролцоох Нойхарденбергийн нисэх онгоцны буудалд суулт хийх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн.

Жагсаалын үеэр нэг жагсагч, гурван цагдаа шархаджээ. Мөн хэд хэдэн хүн баривчлагдсан байна.

Цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд үйлдвэрийн талбайн эргэн тойрныг өргөн хүрээтэй бүслэхийг оролджээ. Мөн ойролцоох хурдны замын хэд хэдэн гарцыг хаасан байна.

"Тесла"-ийн үйлдвэрийг өргөтгөхийн тулд ойролцоох нийтийн эзэмшлийн ойг цэвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөний дагуу ойд байсан модон байшингуудыг буулгаж эхэлсэн байна. Өргөтгөсөн үйлдвэр нь албайтай шууд зэргэлдээ орших эмзэг намгархаг газарт нөлөөлж болзошгүй гэж байгаль орчны идэвхтнүүд үзсэн аж.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж