АНУ-ын миссүүд хортой соёлоос болж титмээсээ татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын миссүүд хортой соёлоос болж титмээсээ татгалзаж байна

АНУ-ын миссүүд хортой соёлоос болж титмээсээ татгалзаж байна

АНУ-ын 2023 оны мисс Ноэлиа Войгт хортой соёлоос болж титмээсээ татгалзаж буйгаа Пүрэв гаригт мэдэгджээ. Тэрбээр "АНУ-ын миссийн байгууллага муу менежменттэй. Мөн дээрэлхэх, дарамтлах зэрэг хортой соёлтой. АНУ-ын 2023 оны миссийн титмийг хүртсэн цагаас энэ бүхэн эхэлсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн улмаас би титмээсээ татгалзаж байна" гэсэн юм.

Түүний мэдэгдлийг харахад өгүүлбэр бүрийн эхний үсэг нь "I am silenced" буюу "Миний дууг хорьсон" гэсэн утгатай үг болжээ.

Мөн тэрбээр АНУ-ын миссийн байгууллагын гүйцэтгэх захирал Лайла Рөүзтэй байнга харилцаж чаддаггүй байсан, харилцлаа гэхэд ихэвчлэн хүйтэн хөндий, шаардлагагүй түрэмгий зан гаргадаг гэжээ. Ноэлиа Войгт бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа Лайла Рөүзэд мэдэгдэхэд "Олон нийт танд үг хэлэхийг болиулах арга байхгүй. Харамсалтай нь энэ бол таны олон нийтийн зүтгэлтэн болсон үүрэг хариуцлагын нэг хэсэг" гэж хариулсан аж. Улмаар Лайла Рөүз нь Ноэлиа Войгтыг хамтран ажиллахад хүндрэлтэй хүн гэж тодорхойлон, сэтгэцийн өвчтэй гэж дуудсан байна.

Лайла Рөүз энэ талаар мэдэгдэл хийхдээ "АНУ-ын миссийн байгууллагатай холбоотой хүн бүрийн сайн сайхан байдал бол миний хувьд хамгийн чухал зүйл" гэсэн байна.

Ноэлиа Войгтоос гадна АНУ-ын өсвөрийн мисс УмаСофия Сривастава мөн титмээсээ татгалзаж буйгаа Лхагва гаригт зарласан. Тэрбээр "Хувийн үнэт зүйл нь байгууллагын чиг хандлагатай бүрэн нийцээгүй" гэж мэдэгджээ. УмаСофия Сривастава өнгөрсөн оны есдүгээр сард өсвөрийн миссийн тэмцээнд түрүүлсэн. Тэрбээр энэ тэмцээнд түрүүлсэн анхны мексик-энэтхэг америк гаралтай хүн ажээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж