ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд зорчигч тээврийн автобус голд унаснаар дөрвөн хүн нас барж, зургаан хүн шархаджээ. 20 орчим зорчигчтой автобус Баасан гаригт 13:00 цагийн орчимд Мойка гол руу гүүрнээс унасан байна. Хяналтын камерын бичлэгээс харахад автобус жолоодлого алдсан мэт эргэлдэж, гүүрний хашлага мөргөн унажээ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргээр жолоочийг буруутган баривчлаад байна. Жолооч гэм буруутай нь тогтоогдвол долоон жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Жолоочийг Рахматшох гэдэг бөгөөд 44 настай аж.
Шархадсан хүмүүсийн дөрөв нь нэн хүнд байгаа аж. Эмч нар тэдний амь насыг аврахаар ажилласаар байгаа ч амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байна.
Эх сурвалж: MOSCOW TIMES
Холбоотой мэдээ