Украины ерөнхийлөгч Зеленскийн аюулгүй байдлын асуудлыг 2019 оноос хойш хариуцсан Серхи Рудыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэ хэргээс өмнөхөн түүний удирдлага дор ажилладаг хамгаалалтын албаны хоёр албан тушаалтан ерөнхийлөгчийг хөнөөхийг завдсан гэх хэрэгтэй холбогдсон юм. Гэхдээ Серхи Рудыг огцруулах үндэслэлийг тодорхой дурдалгүй ерөнхийлөгчийн товч зарлигаар л мэдэгджээ.
Төрийн хамгаалалтын алба нь зөвхөн ерөнхийлөгч төдийгүй Украины бусад чухал албан тушаалтан болон тэдний гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Мягмар гарагт баривчлагдсан хамгаалалтын албаны хоёр хурандааг ОХУ-ын ФСБ-ын аюулгүй байдлын албаны сүлжээнд харьяалагддаг байж болзошгүй гэж сэжиглэж байна.
Өөрийг нь хөнөөх оролдлого удаа дараа гарсан тухай Зеленский өмнө нь мэдээлж байсан. Сүүлийн үед Зеленскийгээс гадна түүний ойр тойрныхон болон цэргийн тагнуулын дарга Кирило Буданов, Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюк нарыг онилжээ. "Энэ удаагийн хуйвалдаан нь Путиныг тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөхөн Путины бэлэг болох ёстой байсан" гэж Малюк хэлсэн байна.
Хошууч генерал Руд карьерынхаа ихэнх хугацааг Украины армид, тэр дундаа төрийн аюулгүй байдлыг хангахад зориулжээ.
Серхи Рудыг Мягмар гаригт баривчлагдсан хоёр хурандаагийн хэрэгт холбоотой гэх таамаг хараахан гараагүй байна. Хоёр хурандаагийн нэг Андрий Хукийг Серхи Рудтэй найз гэдэг. Тэд олон жилийн өмнө хилийн цэргийн академид хамт суралцаж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ