"Харшлыг дур мэдэн өөрөө эмчилж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2024.05.11-нд нийтлэгдсэн

"Харшлыг дур мэдэн өөрөө эмчилж болохгүй"

"Харшлыг дур мэдэн өөрөө эмчилж болохгүй"

Хавар болж өвс ногоо ургаж эхлэхэд зарим хүмүүсийн харшил хөдөлдөг. Харшил нь маш олон үүсгэгчтэй. Хэрэв та ямар нэгэн харшилтай бол дараах мэдээллийг уншаарай.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюунэрдэнэ энэ талаар мэдээлэл өгөхдөө "Харшил өдөөгчөөс үүсэлтэйгээр дархлааны хэт мэдрэгшлийн урвал үүссэнтэй холбоотой гарч байгаа шинж тэмдгийг цогцоор нь харшил гэж нэрлэнэ. Дулааны улиралд тоос болон,ургамлын тоосны харшил нэмэгддэг. Үүнээс сэргийлэхийн тулд тоос их гаргадаг ургамлуудтай зөв харьцах шаардлагатай.

Жишээлбэл, ихэнх хүмүүс шарилжнаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамалыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй.

Ингэхдээ 6-7 дугаар сард болон 8-9 дүгээр сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил  зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Харшилтай  болсон хүмүүс  харшил үүсгэгчээ тодорхойлуулж тохирсон эмчилгээг хйилгэх хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн эм тариа, хамрын цацлага зэргийг хэрэглэж болохгүй. Харшлын анхны шинж тэмдэг болох, найтаах, нүд загатах зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж юунаас харшилж байгаа оношоо тодорхойлуулах шаардлагатай. Үүний дараа эмчийн зөвлөсөн зааврын дагуу, өөрт тохирсон эм,эмчилгээг хэрэглэх нь зүйтэй" гэдгийг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж