Жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга гэж үздэгээ Ерөнхийлөгч хэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулж байгаад талархал илэрхийллээ.
Цаашид айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам, талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд амьдарч ажиллахын төлөө улам хичээн зүтгэхийг уриаллаа.
Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой уулзаж, хүүхэд, залуустай хамт ой, модны ач тус, үнэ цэнийг таниулах өртөөчилсөн аялал, “Ой яг…” сэдэвт танин мэдэхүйн сургалтад оролцлоо.
Энэ сарын турш үргэлжлэх “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр нийслэл хотын найман байршилд 300 гаруй байгууллага мод тарина.
“Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд гэхэд л зургаан төрлийн навчит болон шилмүүст, нийт 3,000 мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.
21 аймагт 4 сая мод тарина
Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил тохиож байгаатай холбогдуулан “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ.
Энэ хугацаанд 21 аймаг төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. Мөн аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 хүртэл га талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах юм.
Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж эхэллээ.
Үүний зэрэгцээ тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Тэнгэр плаза”, “Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг”, “Ялалтын талбай”-д болон 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгч байна.
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая мод тарьж ургуулаад байна.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлсэн. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өссөн байна.
Мод үржүүлдэг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.
2024 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР:
- 2.4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
- 2.8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
- Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
- 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
- 1.3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
- 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
- Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
2023 онд салбарын хэмжээнд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.
ReneeMitchell 2024-05-11 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-11 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-11 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-11 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-11 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AshleyThomas 2024-05-11 46.8.157.142
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-11 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-11 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-11 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-11 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-11 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-11 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-11 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-11 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-11 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-11 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-11 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-11 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-11 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-11 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-11 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-11 185.181.247.51
Харуулах боломжгүй.
LisaNeuman 2024-05-11 188.130.186.143
Харуулах боломжгүй.
CourtneyZeigler 2024-05-11 109.248.204.47
Харуулах боломжгүй.
KristinaVasey 2024-05-11 46.8.110.217
Харуулах боломжгүй.
KatieOsborn 2024-05-11 94.158.190.29
Харуулах боломжгүй.
MelanieKeene 2024-05-11 45.90.196.109
Харуулах боломжгүй.
JanaVazquez 2024-05-11 46.8.106.70
Харуулах боломжгүй.
NicoleSchulte 2024-05-11 46.8.16.178
Харуулах боломжгүй.
ChristinaBrown 2024-05-11 188.130.211.52
Харуулах боломжгүй.
зочин 2024-05-11 66.181.184.44
1970 – 1990 он хүртэл сурагч, албан хаагч байсан бидний үе Төв цэнгэлдэхийн зүүн тал, Хүүхдийн парк, хотын төв хэсэгт үедээ ажил болж сэтгэл гаргаж нилээн л мод тарьсан даа. Одоо тэр газар нь мод биш орон сууц, элдэв байгууламж, цемент л харагддаг юм. Одоо мод тарьж байгаа газар 10, 20 жилийн дараа мод ургасан байх болов уу? Мод үржүүлэх бус, үндэслэж, ургаж, өндийж байгаа мод цөөлөх ажил давтагдсаар яваа юм биш биз дээ. Хотод гэхээсээ хүнээс л холхон зэлүүд газар л тарьж, тордох нь дээр дээ.
HannaGonzalez 2024-05-11 46.8.193.37
Харуулах боломжгүй.
LisaMiller 2024-05-11 188.130.128.150
Харуулах боломжгүй.
ElizabethMarks 2024-05-11 46.8.10.213
Харуулах боломжгүй.
AshleyNunez 2024-05-11 188.130.189.161
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-11 66.181.160.5
Хамгийн гол нь мод суулгаад орхих биш, байнгын арчилгаа чухал!!! Суулгасан тоогоор биш, ургасан модны тоогоор үр дүнг тооцох хэрэгтэй!!!
иргэн 2024-05-11 103.168.34.70
энэ юун хачин солонгос хаягтай газар очиж мод тариа вэ
AmyFeller 2024-05-11 45.87.252.72
Харуулах боломжгүй.
WendyBruno 2024-05-11 194.32.229.211
Харуулах боломжгүй.
PatriciaJones 2024-05-11 194.32.229.64
Харуулах боломжгүй.
TinaStrong 2024-05-11 95.182.124.163
Харуулах боломжгүй.
RosaAnderson 2024-05-11 45.87.252.152
Харуулах боломжгүй.
KellyOden 2024-05-11 109.248.13.233
Харуулах боломжгүй.
PaolaAlvarez 2024-05-11 109.248.55.109
Харуулах боломжгүй.
HeatherRoth 2024-05-11 109.248.143.247
Харуулах боломжгүй.