“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам боллоо

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам боллоо
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 2024 оны 5 дугаар сарын 07-19-ний өдрүүдэд Монголын Уран Зургийн Галарей болон “Улаан гэр” галерейд зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн 9 дэх удаагийн медиа урлагийн наадам нь Соёлын яамнаас санаачлан 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй дүрслэх урлагийн 7 хоног “АRT WEEK 2024”-ын хүрээнд ХБНГУ, БНХАУ (Тайвань), БНСУ, БНФУ, АНУ, Испани, Монгол зэрэг 7 орны 14 уран бүтээлчийн медиа бүтээлүүдийг “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор нэгэн орон зайд нэгдэж, үзэгч олонд хүрч байна.
Тус наадамд дэлгэгдсэн бүтээлүүд бидний ертөнцийг харах, мэдрэх, түүнтэй харилцах харилцаанд дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг харуулж буйгаараа онцлог юм.
Уг наадамд “Transmediale” медиа фестиваль, Европын медиа урлагийн наадам (EMAF), Kasseler Dokfest баримтат кино, видео бүтээлийн наадам, Гёте институтийн хөтөлбөрүүдэд ажилласан олон улсын туршлагатай куратор Инга Зайдлер ажиллана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж