Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Т.Баасанхүү үзүүрлэв.

Дөрөвт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Б.Серик, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар нар шалгарлаа. Харин шөвгийн наймд улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн заан М.Тэгшбаяр нар үлдэв.

Маргааш буюу тавдугаар сарын 11-ний 12:00 цагаас "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Холбоотой мэдээ