Шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүлэв

Шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүлэв

Ардчилсан намын дэд дарга, “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа өнөөдөр /2024.05.10/ УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө хийгдсэн 230 мянган иргэний шилжилт хөдөлгөөн, 2024 оны эхний дөрвөн сард хийгдсэн 70100 иргэний шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

Тэрбээр “2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн 230 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийснээс 196 мянга нь нэгдүгээр сард хийгдсэн. Маш том дүн. Ганцхан сард 200 мянга орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь сэжиг бүхий тоо. 2024 оны хувьд  мөн дөрвөн сарын хугацаанд 70100 орчим хүн шилжилт хөдөлгөөн хийсэн.  Энэ нь өмнөх гурван жилээс 15 мянга орчмоор илүү байгаа. Их хэмжээний тоо гэж улс төрийн намууд үзэж байгаа учраас шилжилт хөдөлгөөн бодитой юу, эсвэл ямар нэг шалтгаанаар аж ахуй нэгжид ажилладаг хүмүүс бөөн бөнөөрөө дарамтад орсны улмаас шилжсэн байна уу гэдгийг тогтоох шаардлага байгаа юм. Сонгуулийн үеэр булхай луйвар гардаг. 2020 онд УИХ-ын сонгуультай холбоотой 220 гомдлыг Тагнуулын ерөнхий газарт өгсөн УИХ -ын сонгуультай холбоотой 130, аймаг нийслэлийн сонгуультай холбоотой 70 гомдол өгсөн.  Хууль зөрчсөн асуудлаар хэн нэгэн нэр дэвшигчийн  нэрийг татуулсан асуудал байхгүй, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон зүйл байхгүй.

Төрийн эрхийг хууль бусаар авах, авахыг завдахыг хуулиар хориглосон байдаг.  Ийм учраас шилжилт хөдөлгөөнийг шалгаж тогтоох нь зайлшгүй хийх ёстой зүйл” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж