Тойм: "Оны сүүлчээр нүүрсний экспорт буурах магадлалтай"

Тойм: "Оны сүүлчээр нүүрсний экспорт буурах магадлалтай"

Тойм: "Оны сүүлчээр нүүрсний экспорт буурах магадлалтай"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"МОНГОЛД ЯЛЛАХЫГ ХҮССЭН ХҮНЭЭ "ӨГӨӨШ" БОЛГОЖ ХАЯДАГ МУУ ЖИШИГ ТОГТСОН"

Хуульч Б.Мэргэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МАН хувь хүний биш хуулийн засаглал тогтооно гэж амлаж байсан. Гэтэл хуулийн засаглал тогтох нь байтугай МАН хуулийн дээр гарчихсан мэт аяглах боллоо. Та үүнтэй санал нийлэх үү. Ер нь хуулийн засаглал тогтоож чадсан уу?

-УИХ-ын сонгууль бүрийн өмнө “Манай  нам ялсан тохиолдолд хууль эрх зүйн хувьд ийм ийм өөрчлөлт шинэчлэл хийнэ” гэж мөрийн хөтөлбөртөө тусгаж, ялалт байгуулсан нам нь Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө зарим өөрчлөлтүүдийг тусгаж шаардлагатай хуулийн төслүүдийг санаачлаад, батлуулаад явдаг. Зарим нэг асуудлыг шийдвэрлээд явдаг бол дутуу орхигдсон зүйлүүд ч олон бий. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр батлагдан гарсан хуулийн тоо хэмжээ олон байгаа нь асуудлыг шийдсэн сайн үзүүлэлт гэж харахаас илүүтэй, хамгийн чухал гэсэн зорилтот, суурь асуудлаа шийдвэрлэж чадсан эсэхийг л харах нь зүйтэй.

Хамгийн наад зах нь сүүлийн 20-30 жил иргэдийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн яаж барагдуулах вэ гэдгийг шийдвэрлэсэн зүйл алга. Үе үеийн УИХ, Засгийн газар энэ талаар судалгаа хийж, гаднаас хүмүүс авч ирж зөвлөгөө авдаг.

Гэвч шүүхэд сэтгэл санааны ийм хохирол учирсан гээд гомдол гаргахад 5-10 хувиар нь хангаж шийдэж байна. Тухайлбал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар 48 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Энэ асуудал бусад практикт тогтсон байдлаар шийдэгдвэл тэд хэдэн төгрөг нэхэмжилснээс үл хамаараад хоригдсон хугацааг нь цалингийн доод хэмжээгээр үржүүлэн тооцоход 39 сая гаруй төгрөг оногдохоор байна. Өмнө нь хэрэгжиж байсан хууль эрх зүйн орчныг багахан хэмжээгээр дээрдүүлсэн хууль 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, Сэтгэл санаанд учирсан хохирлыг хэрхэн тооцох талаар Улсын дээд шүүхийн тайлбар гарсан. Гэтэл энэ нь таван төрлийн хэргээр хязгаарлагдаж байна. Угтаа асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэсэн зүйл алга.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдэн хуульд өөрчлөлт оруулах биш, системийн хувьд хэдэн арван хуульд өөрчлөлт оруулах ёстой. Иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах томоохон өөрчлөлтийг хийхээс илүүтэй иргэдэд яаж хариуцлага тооцох, хорьж цагдах талаар илүү анхаараад ч байж магадгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ТӨР ТӨГРӨГИЙГ СУЛРУУЛЖ, ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ СУЛЬДУУЛЖ БАЙНА"

Шинэтгэлийн гарц хүрээлэнгийн захирал, Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.   


Сүүлийн хагас жилийн хугацаанд зах зээл дээр бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмж, ногдол ашиг тараасан. Эдгээр бэлэн мөнгөний нийлүүлэлт эдийн засаг, инфляцад хэрхэн нөлөө үзүүлэх бол?

-Энэ тэтгэврийн нэмэгдэл гэдэг бол Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа мөнгө. Энэ сан нь татвар төлөгчид, баялаг бүтээгчийн мөнгөөр бүрддэг сан л даа. Гэхдээ байнгын дутагдалтай явдаг, урт хугацаандаа тэтгэвэр, тэтгэмжийн ирээдүйн эх үүсвэр болох эсэх нь эргэлзээтэй байгаа сан. Энэ сангийн мөнгийг төсвийн мөнгө шиг замбараагүй улс төрийн популист амлалтаар зарцуулж, хуваарилж болдоггүй.

Ирээдүйн хүн амын өсөлт, тэтгэвэр тэтгэмж авах иргэдийн тоо, насжилт, чөлөөт эх үүсвэрийг өсгөх, менежмент хийх орон зай зэргийг тооцоолж, төлөвлөж байж шийдэх ёстой байдаг. Харин манайх энэ тал дээр эсрэгээрээ хандах юм даа.

Засгийн газрын сайд нарын мэдээлж байгаагаас харахад цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх мөн халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, нийтээр нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсөв дээр 130 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ мөнгөний эх үүсвэрийг хэрхэхээс эхлээд асуудал шүү.

Мөн нөгөө талдаа манай улсад нийт 1.1 сая хүн ажил хийж байгаагаас 225 мянган төрийн албан хаагч байна. Тодруулбал, ажиллаж буй таван хүн тутмын дөрвийн хувь заяа, ахуй амьдралыг юунд даатгаж байна уу.

Эдгээр хүмүүсийг цалинжуулагч хувийн хэвшлийнхэнд цалин нэмэх боломж байхгүй бол хоёр хүнийхээ нэгийг явуулахад хүрнэ. Энэ тохиолдлыг бодох  л хэрэгтэй. Дээр нь бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх энэ олон үйл явдал нь эдийн засагт асар их хортойг бидний өнгөрсөн амьдрал бэлээхэн өгүүлсээр байтал, амласаар тараасаар. Эдгээр нь үнэ өсөх, төгрөгийн ханш унах, ахуй амьдрал хүндрэх гээд түмэн бэрхшээлийн урьдач болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"ЭНЭ ОНЫ СҮҮЛЧЭЭР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРАХ МАГАДЛАЛТАЙ"

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Гаалийн байгууллагаас гаргасан энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг аваад үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр буураагүй боловч үнэ нь буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний үнэ улирлын чанартай буурч байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны статистик мэдээллээс харахад нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 146 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин импорт эсрэгээрээ хурдацтай өсч байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд эдийн засаг өссөлттэй байсан учраас үйлдвэр аж ахуйн газрууд хөрөнгө оруулалт хийж, төслүүдээ үргэлжлүүлж байна. Монголын импортын өсөлтөд бензин шатахуун, суудлын автомашины импорт голлон нөлөөлдөг. Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 765 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд гадаад худалдааны тэнцэл таван тэрбум гаруй ам.долларын өсөөлттэй гарч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар экспортын орлого буурч, импортын орлого өссөн үзүүлэлт нь гадаад худалдааны тэнцэл бага багаар буурах үзүүлэлт ажиглагдаж байна. Экспорт 146 сая ам.доллараар буурсан үзүүлэлтийн  73 сая ам.доллар нь дан ганц нүүрсний экспорттой холбоотой байна.

Энд нэг анхаарал татахуйц үзүүлэлт  байгаа нь гаргасан нүүрсний биет хэмжээ өссөн ч нүүрсний үнэ буурсан. Экспортын орлого буурсан нь хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, нүүрсний үнэ буурсан. Хоёрдугаарт, 2023 он гарснаар Хятадын импортын татвар сэргэсэнтэй холбоотой.

БНХАУ-ын импортын татварын бодлого Монгол Улсын нүүрсний экспорт болоод үнэд нөлөөлөхгүй гэдгийг тухайн үед Засгийн газрын сайд дарга нар мэдэгдэж байсан санагдаж байна?

-Нөлөөлнө шүү дээ. Хятад улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсний импортын татвараа сэргээсэн. Австрали болон Индонезийн нүүрсний импортын татвар тэг хэвээрээ байгаа бол Монгол, Орос, АНУ, Канад эрчим хүчний нүүрсэнд зургаан хувь, коксжих нүүрсэнд гурван хувийн татвар төлж байна.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр БНХАУ-д айлчлах гэж байна. Энэ айлчлалын үеэр нүүрсний татвар, экспортын хэмжээ зэрэг асуудлыг ярилцана. Хоёр улс энэ асуудлаар хоорондоо бараг тохиролцох байх.

Тиймээс Монгол Улсын хувьд оны сүүлд нүүрсний экспорт, үнэ ханш улам буурах магадлалтай байна. Нүүрсний үнэ буурч байгааг сайтар тайлбарлахгүй бол БНХАУ-ын худалдаж авч байгаа үнэ буурсан мэтээр ойлгох тал бий. Нэг талаас тийм боловч нөгөө талаас татварын нөлөө бий. Монгол Улс уурхайн ам болон хилийн үнэ гэсэн хоёр төрлөөр нүүрсээ худалдан борлуулж байсан бол одоо дан ганц хил нөхцлөөр худалдаж байна. Өөрөөр хэлбэл, хил үнэ гэдэг нийлүүлж байгаа тал нь олон улсын худалдааны нөхцлийн дагуу бүх татвар хураамжаа төлөөд нөгөө талдаа хүлээлгэж өгдөг. Нэг хэсэг хил үнээр нүүрсээ худалдан борлуулдаг болсноор нүүрсний үнэ өсч, борлуулалт нэмэгдсэн гэж баахан ярьсан. Гэтэл сөрөг тал нь  нүүрсээ хүлээлгэж өгөхдөө хил гааль дээр бүрдүүлсэн бүх төлбөр тооцоо, татварыг Монгол Улсын талаас төлөөд  БНХАУ-ын талд хүлээлгэж өгдөг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"МЭС ЗАСЛЫН СУВИЛАГЧ АЧААЛАЛ ДААДАГ, ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ"

“Надад ажил мэргэжлээсээ шантарч, эх орноосоо явъя гэсэн бодол огт төрж байгаагүй. Тийм бодол төрж байсан бол явах цаг хугацаа их байсан. Гэхдээ ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна” хэмээн өгүүлэх энэ эмэгтэйг Я.Цээванжид гэдэг. Тэрбээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын сувилагчаар 34 дэх жилдээ ажиллаж буй. Мэс заслын ахлах сувилагч бол тасгийнхаа “босс” нь. Учир нь хагалгааны багаж, хэрэгсэл, бичиг цаас, өрөөний ариутгал, өвчтөнөө хүлээн авах гээд бүх ажлыг тэр зохион байгуулж, удирддаг. Ажлаа сайн мэддэг, туршлагатай сувилагчийн хувьд эмч нартаа багшилж, цаг үргэлж тусалж дэмждэг гэдгийг хамт олон нь хэлсэн юм. Я.Цээванжид ажил мэргэжилдээ хайртай, хамт олны хайр хүндэтгэл хүлээсэн тийм л  нэгэн. Эрүүл мэндийн салбарын ачааллыг нуруун дээрээ үүрч яваа цагаан нөмрөгтнүүдийн төлөөлөл, эгэл жирийн сувилагчийн ярилцлагыг Олон улсын сувилагчдын өдөрт зориулан хүргэж байна. 


-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Мэдээж, мэс заслын сувилагчийн хувьд хагалгааны бэлтгэлийн хангадаг байх?

-Мэс заслын тасгийн сувилагч өмнөх өдөр нь хагалгаандаа бэлдээд явдаг. Өглөө ажилдаа ирээд шууд л хагалгаандаа бэлдэнэ. Өндөр өртөгтэй хагалгаа их хийдэг учраас эмзүйчээсээ орлогын лавлагаагаа авна. Хагалгааны өрөөний ариутгал, халдваргүйтгэлдээ анхаарч, өвчтөнүүдээ хүлээн авч эхэлдэг дээ.

-Таны хувьд тасагтаа олон жил ажилласан, туршлагатай сувилагч. Хамт олныхоо гурав дахь үетэй хамтран ажиллаж байна гэсэн үү?

-Тийм ээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн хагалгааны сувилагчаар ажилладаг. Би энэ эмнэлэгт 1991 онд анх Зүрхний мэс заслын тасагт сувилагчаар ажилд орсноос хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Тэгээд 1997 оноос Нүдний мэс заслын тасагт орж ажилласан. Мөн 2006 оноос хойш өдийг хүртэл мэс заслын сувилагчаар мэргэшин ажиллаж байна. Нүдний мэс заслын тасагт анх ажилласнаас хойш гурван үеийн эмч, сувилагч нартайгаа хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Анх З.Өлзиймаа эрхлэгч, дараа нь Ж.Баттуяа эмч, сүүлд З.Баярцэцэг тасгийн эрхлэгчтэй хамт олон дунд ажиллаж байна.

Сайхан уур амьсгалтай хамт олон дунд ажиллаж хөдөлмөрлөнө гэдэг хамгийн сайхан. Тийм болохоор хамт олноороо маш их бахархдаг.

-Нүдний мэс заслын тасгийн онцлог. Өдөрт дунджаар хэчнээн хагалгаа хийдэг бол?

-Нүдний мэс заслын тасагт  хагалгааг богино давтамжтайгаар олон удаа хийдэг. Баг хамт олон маань өдөрт дунджаар 10-15 хагалгаа хийнэ. Богино хугацаанд мэс засал хийдэг учраас эмч, сувилагч нараас хурдан шаламгай байхыг шаарддаг. Ер нь мэс заслын сувилагч ачаалал даах, хөрвөх чадвартай байх ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReneeMitchell 2024-05-11 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-11 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-11 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-11 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

CindyPaladin 2024-05-11 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyThomas 2024-05-11 46.8.157.142

Харуулах боломжгүй.

Avatar

AngelBarker 2024-05-11 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

CherylViljoen 2024-05-11 46.8.15.213

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaBurns 2024-05-11 45.15.72.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaryMarie 2024-05-11 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

BellaValencia 2024-05-11 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRivera 2024-05-11 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaSanders 2024-05-11 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-11 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-11 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-11 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-11 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

AprilGrant 2024-05-11 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-11 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

IsabelMerchant 2024-05-11 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieSorrels 2024-05-11 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

WendyNelson 2024-05-11 185.181.247.51

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNeuman 2024-05-11 188.130.186.143

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyZeigler 2024-05-11 109.248.204.47

Харуулах боломжгүй.

Avatar

KristinaVasey 2024-05-11 46.8.110.217

Харуулах боломжгүй.

Avatar

KatieOsborn 2024-05-11 94.158.190.29

Харуулах боломжгүй.

Avatar

MelanieKeene 2024-05-11 45.90.196.109

Харуулах боломжгүй.

Avatar

JanaVazquez 2024-05-11 46.8.106.70

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleSchulte 2024-05-11 46.8.16.178

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMartinez 2024-05-11 185.181.246.65

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaBrown 2024-05-11 188.130.211.52

Харуулах боломжгүй.

Avatar

HannaGonzalez 2024-05-11 46.8.193.37

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethMarks 2024-05-11 46.8.10.213

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyNunez 2024-05-11 188.130.189.161

Харуулах боломжгүй.

Avatar

AmyFeller 2024-05-11 45.87.252.72

Харуулах боломжгүй.

Avatar

WendyBruno 2024-05-11 194.32.229.211

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaJones 2024-05-11 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

TinaStrong 2024-05-11 95.182.124.163

Харуулах боломжгүй.

Avatar

RosaAnderson 2024-05-11 45.87.252.152

Харуулах боломжгүй.

Avatar

KellyOden 2024-05-11 109.248.13.233

Харуулах боломжгүй.

Avatar

PaolaAlvarez 2024-05-11 109.248.55.109

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherRoth 2024-05-11 109.248.143.247

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-11 202.126.90.144

MAN amargui hundreluud davan tuulj,suuliin bogino hugatsaand haritangui ih zuil hiisen.Sorog huchniihen meedeej amjiltiig uguisgene.Gutgene.Muulna.Horsono.Haraana.Zanana. Uls ornoo l suiruulne.Idej uuna. Horlono.

Avatar

LisaZenzola 2024-05-11 109.248.15.99

Харуулах боломжгүй.

Avatar

BridgetRamirez 2024-05-11 109.248.143.151

Харуулах боломжгүй.

Avatar

Эрднээ 2024-05-11 59.153.115.167

Амгалан, Энхбаяр 2 т : Одоо Монгол улсад Судлаач, Лам, дуучид дэндүү их болоод байгааг судлаач. Учир нь тэд амар аргаар амьдрах арга хайсан хүмүүс

Avatar

Нэргүй 2024-05-11 103.168.34.14

30+ жилийн сэтгэл санааны хохирлыг яаж төлүүлэхийн МУДАК!!

Avatar

Нэргүй 2024-05-11 59.153.115.167

Сувилагч та нар маань хүний төлөө хүнд хүчирийг туулдаг хүмүүсдээ. Бүх хүмүүсийн өмнөөс хэлье БАЯРЛАЛАА

Avatar

Нэргүй 2024-05-11 103.168.34.14

Овоо цалингаа өгчих тэгээд наад баярлаа заярлаа хэл!!

Avatar

Эрднээ 2024-05-11 59.153.115.167

Хаана дэг журам хатуу сахилага бат бна тэнд хөгжил ирнэ. Судлаач та нар өөрийн гараар юм хийж үзчихээд дараа донгодцогоо. Та нар ер нь юу хийдэг хүмүүс юм бэ!!! Зүгээр л нэг сэтгүүл үзээд түүнийгээ судлаад бна гээд бгаа бол ногоо тарьцгаа

Avatar

HeatherAdams 2024-05-11 109.248.138.72

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-11 66.181.160.37

Манай төр засгийн байж байгаа царай!!! Хорлон сүйтгэгч нар зориудаар өргөн царигтай, мухар зам барьж байхад төр засаг хараад л сууж байдаг, тэр байтугай дуусахад нь бахархаж магтахыг яана??!!! Архичин эцэгтэй дампуу айл шиг!!

Avatar

Нэргүй 2024-05-11 172.91.182.247

Женко чинь найз Голомтын Баясгаландаа захиалга өгч бөариулсан биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж