Парк бяцхан үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Парк бяцхан үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк хичээлийн шинэ жилийн эхний өдөртэй зэрэгцэн албан ёсны нээлтээ хийсэн талаар мэдээлж байсан билээ. Хүүхдийн паркийг шинэчлэхэд нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12 тоглоом ашиглалтад оруулаад байгаа аж. Цаашид паркийг өргөтгөн жил бүр орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тоглоомыг нэмж байршуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон орчинг бүрдүүлэх, 600 гаруй автомашины зогсоол бүхий бяцхан хүүхдүүдэд зориулсан зоогийн газар, амралтын танхим, өвөл, зуны аль ч улиралд гулгах мөсөн гулгуурын талбай зэргийг тохижуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж энэ долоо хоногт бүх тоглоомоор 50 хувийн хөнгөлттэй үнээр үйлчилж байгаа бөгөөд нээлтийн үеэр бяцхан үйлчлүүлэгч олонтой өнжлөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж