"Үер болсон жилийн дараа онд аюул давтагдах эрсдэл өндөр"

"Үер болсон жилийн дараа онд аюул давтагдах эрсдэл өндөр"

"Үер болсон жилийн дараа онд аюул давтагдах эрсдэл өндөр"

Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа эсэхийг иргэд ихээр сонирхож буй. Учир нь өнгөрсөн жилийн үерийн гамшгаас болж олон хүн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүгээс энэ талаар тодрууллаа.


-2023 оны зун тохиолдсон эрсдэл давтагдаж магадгүйг албаныхан мэдээлсэн. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг нийслэлээс хийж байна вэ?

-Энэ жил олон байршилд сэргээн засах ажлуудыг хийнэ. Сүүлийн 50, 60 жилийн хугацаанд хуучин далангуудад урсгал засвар маш бага хийж байсан. Тиймээс энэ жилээс тус далангуудыг сэргээх ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн. Ажлууд эхнээсээ эхлээд явж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 1-3 дугаар сард мөс зөөх ажлыг хийсэн. Мөн үүнээс гадна үерийн эрсдэлтэй бүс дэх обьект, байгууламжуудыг нүүлгэн шилжүүлж, буулгаж байна.

Энхийн цагт хөлс их гаргавал дайны үед цус бага гарна гэдэг. Тиймээс бэрхшээлийг даван туулахын тулд урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатайгаар хийж байгаа.

Дэлхий даяар дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс болж байгалийн гамшгийн хэлбэлзсэн олон асуудал гарч байна. Олон улс оронд үерийн аюул тохиолдож байна. Тэгэхээр энэ аюул, гамшигт үзэгдэл Монгол Улсад болоход бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Байгалийн гамшгийг хүн төрөлхтөн хэзээ ч хохиролгүй давж байгаагүй. Аль болох хохирол багатай даван туулахад л бэлтгэлтэй байх. Нэг талаар иргэд байгалийн гамшиг тохиолдоогүй байхад хэт сүржигнээд, үер болох нь гэж ярьдаг. Гэхдээ хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшгийг бид тооцоолох л хэрэгтэй. Тиймээс далан татах, эрсдэлтэй бүс дэх айлуудыг шилжүүлэх, обьектуудыг буулгах зэрэг ажлуудыг хийж байна.

-Иргэд өнгөрсөн жилийн бороог гамшиг үүсгэх хэмжээнд байгаагүй, хотын төлөвлөлт муугаас үер болсон гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би өнгөрсөн жил Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байхдаа гамшгийн нөхцөл дээр ажиллаж байсан. Гамшигт аюулт үзэгдлийн бодит байдал дээр толгойлж ажиллаж байсан хүмүүсийн нэг. Тэр үед багахан аадраас их хэмжээний ус орсноос үер үүссэн. Яагаад гамшиг гэж үзэж байгаа гэхээр олон хүний эд хөрөнгө сүйдэж, амь нас хохирсон. Тиймээс гамшиг болоогүй шүү дээ гэж хэлж болохгүй. Гамшиг гэдэгт зөвхөн хуй салхилж, далайн шуурга болж, Япон шиг цунами болохыг хэлэхгүй. Газар нутгийн байршил, тогтцоос хамаарч хүчтэй аадрын улмаас Улаанбаатарт уулын үер их тохиолддог.

Үерээс vэргийлэх хүрээнд одоогоор 12 байршилд ажил эхлүүлээд байна. Урсгал засварын ажлуудын тухайд Геодези барилга байгууламжийн газартай хамтран ажиллаж байна. Тухайлбал, жил бүр ус ихээр орж ирдэг Амгалан, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн заасан байршлуудад гэрээ байгуулж ажиллаж байгаа.

Жишээлбэл, бороо оронгуут их ус болдог Дарь-Эх хэсэг. Тухайн бүсэд Геодези усны барилга байгууламжийн газар ажиллаж байна.

-Хүмүүсийн хамгийн сайн мэдэж байгаа байршил бол Сэлбэ гол, тэр дундаа "S’Outlet’s" дэлгүүрийн хэсэг. Тэгвэл өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш үүнээс бусад байршлуудад үерээс сэргийлэх яг ямар ажлуудыг хийв?

-Эрсдэлтэй бүсүүдэд зураг төслүүдийг болон инженерчлэлийн шийдлүүд гаргаад байна. Сэлбэ гол, "S’Outlet’s" дэлгүүрийн хажуугийн хоёр талын даланг 750х750 метрийн харьцаатай нийт 1,5 км урт, 3.5-4 метр өндөртэй төмөр бетонон хийцлэлтэй далан байгуулна. Ингэхдээ "S’Outlet’s" дэлгүүрийг ороогоод урагш "Их наяд" худалдааны төвийн зүүн тал, "Ривер вилла"-гийн ертөнцийн зүгээр зүүн талаар гарч байгаа далангийн сувагчлалыг тэрчигт нь уруудуулж, Туул гол руу нийлэх хүртэл далангийн шинэчлэлийн ажлыг хийнэ.

Далангийн сувагчлалыг гүн ухаж, агшаас болон хогийг цэвэрлэж, үерийн усыг зайлуулахад нөлөөлж байгаа мод, бут, бургас зэргийг авч цэвэрлэнэ.

Чингэлтэй дүүргийн долоон буудлаас энэ ажлууд эхлээд явж байна.

-Өнгөрсөн жилийн үерээс үүдсэн хохирлын хэмжээ, мөнгөн дүн тодорхой гарсан уу?

-Хохирлын үнэлгээ Онцгой байдлын ерөнхий газарт тогтоогдож байгаа.

Тэгвэл үерийн эрсдэлээс сэргийлэх судалгааны ажлуудад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ, цаашид хийх ажлууд дээр хэр хэмжээний санхүүжилт баталсан бэ?

-Эхний ээлжид бид есөн тэрбум төгрөгийг тавьсан. Гэхдээ үерийн далан, шугам хоолой, инженерийн ажил, урсгал засварт их хэмжээний төсөв шаардлагатай. Улаанбаатар хот усны барилга байгууламж дээр ажлууд хийх ёстой. Шүүрүүлэх худгууд, усан болон насост станцуудыг сайн тавьснаар үерийн эрсдэлээс сэргийлэх боломжтой. Хотод ганцхан станц бий. Тэр нь Усны геодези барилга байгууламжийн газрын хажууд байрладаг насост станц. Тэр станцаар дамжиж, усыг Туул гол руу гаргадаг. Үерийн ганц сувагчлалаар гаргаж байгаа станц гэсэн үг. Яг үүнтэй ижил 2-3 станцыг барих шаардлагатай. Хотод хөрсний ус өндөр түвшинд гарч ирсэн. Тухайлбал, хөрсний ус 1.60 метр болсон. Циклээрээ хөрсний ус 60жил тутамд дээж гарч, буцаж суудаг. 1964 онд Улаанбаатар хот тэр чигээрээ үерт автаж байсан. Үечлэлээрээ авч үзвэл өнгөрсөн жилийн үер.

Мөн үер болсны дараа жил үерийн гамшигт үзэгдэл болох эрсдэлтэй байдаг.

1961 онд үер болж, үүний дараагаар хотод далан суваг, шуудуу үүссэн. Далан сувагчлал /инженерийн сувагчлал/ гэдэг маш нарийн ойлголт. Далан сувагчлал сайн байвал хотод үер болохгүй байх бүрэн боломжтой. Ямар ч хотод аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдал гэдэгт шугам сүлжээ, хүн өөрөө зөв зохистой амьдрах хэв маяг ч хамаарна. Тэр дундаа хүнээс хамаарсан зохисгүй үйлдлүүд болох шугам сүлжээн дээр барилга барьдаг, далан тулгаж обьектоо байршуулдаг байдал газар авч байгаа нь хотод үер үүсэх эрсдэлийг нэмж байна.

Сэлбэ голын хуучин далан сувагчлалыг нарийсгаж барьсан гурван обьектыг буулгаад байгаа.

Сэлбийг уруудаад далан ойртуулж барьсан өөр обьектууд ч бий. Тэдгээрийг мөн буулгана. Гэхдээ хүмүүс өөрсдийнхөө амь нас, эд хөрөнгөдөө хайртай байх хэрэгтэй. Гамшгийн бүсэд байна шүү гээд сэрэмжлүүлэг мэдээ өгөөд, хэлээд байхад үл тоодог хүмүүс байдаг. Юм л болбол төрийн байгууллагуудыг буруутгадаг. Бодит байдал дээр хүмүүст сэрэмжлүүлэг мэдээ өгөөд байхад л зөвшөөрөлгүй хориглосон тэмдэглэгээтэй газар буучихдаг. Тиймээс хүмүүс ухамсартай байх хэрэгтэй.

-Одоо нийт хэдэн байршилд үерийн далан, хамгаалалтын бүс байгуулах ажлууд хийгдэж байна вэ?

-"S’Outlet’s"-аас гадна 39 байршилд инженерийн зураг төслийн ажлуудыг хийгээд явж байна. Нийт 17 байршилд тендер зарласан. Үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байршлуудад Хужирбулан, Улиастайн гол, Сэлбэ гол, Бэлхийн уулзвар, Толгойтын гол багтаж байгаа. Эдгээр байршлуудад нэн яаралтай үерээс сэргийлэх ажлуудыг эхлүүлээд байна.

ОБЕГ-аас үер, аюулт үзэгдлийн зар мэдээ, дохиог хүргэдэг. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлнэ үү гэхээс яг хэддэх өдөр, ийм гамшигт үзэгдэл болно гэж хэлэх аргагүй.

Хор хохирол багатай даван туулах бэлтгэлтэй л байх ёстой. Үүний тулд албаныхнаас гадна иргэд маш ухамсартай байх л хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ReneeMitchell 2024-05-13 46.8.14.208

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-13 188.130.137.164

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenFournier 2024-05-13 46.8.23.47

Харуулах боломжгүй.

Avatar

JamieBowness 2024-05-13 46.8.223.188

Харуулах боломжгүй.

Avatar

CindyPaladin 2024-05-13 46.8.23.164

Харуулах боломжгүй.

Avatar

AngelBarker 2024-05-13 109.248.49.121

Харуулах боломжгүй.

Avatar

CherylViljoen 2024-05-13 46.8.15.213

Харуулах боломжгүй.

Avatar

CynthiaBurns 2024-05-13 45.15.72.159

Харуулах боломжгүй.

Avatar

MaryMarie 2024-05-13 188.130.210.108

Харуулах боломжгүй.

Avatar

BellaValencia 2024-05-13 194.32.229.173

Харуулах боломжгүй.

Avatar

JulieRivera 2024-05-13 46.8.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

ReginaSanders 2024-05-13 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleThompson 2024-05-13 46.8.22.11

Харуулах боломжгүй.

Avatar

HelenCarter 2024-05-13 109.248.15.24

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethAmorina 2024-05-13 46.8.192.64

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaRatcliff 2024-05-13 45.90.196.62

Харуулах боломжгүй.

Avatar

AprilGrant 2024-05-13 46.8.56.122

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyBallard 2024-05-13 188.130.129.125

Харуулах боломжгүй.

Avatar

IsabelMerchant 2024-05-13 109.248.143.40

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieSorrels 2024-05-13 46.8.106.142

Харуулах боломжгүй.

Avatar

WendyNelson 2024-05-13 185.181.247.51

Харуулах боломжгүй.

Avatar

LisaNeuman 2024-05-13 188.130.186.143

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-13 202.126.88.209

Тэнэг ста шүү сундуйгийн сугны үс байсан одоо хэний боовны алчуур хийж байгаа юм болдоо

Avatar

зочин 2024-05-13 202.55.191.194

хэлээд яахав Хэрлэн 2 жил дараалан үерлэсэн Энэ зун 64 оны үер давтагдана гэсэн үг Голын дагуу байгаа байшин барилга живнэ

Avatar

Зочин 2024-05-13 122.201.31.49

Хэлээд юүхэв. Ирэх өвөл ч бас чанга болно доо.

Avatar

CourtneyZeigler 2024-05-13 109.248.204.47

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж