Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хорооллын зам дээр өчигдөр /2024.05.09/ ноцтой осол гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, тухайн өдрийн 15.00 цагийн орчимд яаралтай дуудлагаар явж байсан түргэний машиныг шатахуун тээвэрлэж явсан машин мөргөсөн байна.
Ослын улмаас нийт гурван том оврын машин, нэг суудлын машин мөргөлдөж, хоёр хүн хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
Цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийн дагуу ослын газар очиход яаралтай тусламжийн машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байдалтай байжээ. Онцгой байдал шуурхай албаныхан машинд хавчуулагдсан жолоочийг гаргаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Урьдчилсан байдлаар "Тоёота кровн" маркийн тээврийн хэрэгслийн жолооч дүрэм зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар тодруулахад "Яаралтай тусламжийн машины жолооч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмч нь гэрээр эмчлүүлж байна" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Холбоотой мэдээ