Хятад руу аялах гэж буй жуулчдын анхааралд

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Хятад руу аялах гэж буй жуулчдын анхааралд

Хятад руу аялах гэж буй жуулчдын анхааралд

Хятадын Үндэсний цаг уурын төв тавдугаар сарын 10-нд тус улсын зарим газраар аадар бороо орох төлөвтэй байгаа тул "хөх анхааруулга" өгсөн байна.

Хунань, Хубэй, Жянши, Аньхуй, Жянсу, Гуанси, Сычуаны сав газар, Өвөрмонгол, Хэйлунжан, Жилин, Ляонин мужуудад тавдугаар сарын 10-ны 14:00 цагаас эхлэн 24 цагийн турш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна. Мөн эдгээр бүс нутгийн зарим хэсэгт 70 миллиметрээс дээш хүчтэй аянга цахилгаан, шуурга, мөндөр орж болзошгүй.

Үүний дагуу зохих бэлтгэлээ хангаж, үүрэг хариуцлагаа биелүүлэхийг орон нутгийн удирдлагуудад анхааруулсан байна. Сургууль, цэцэрлэгүүдэд сурагчдын аюулгүй байдлыг хангаж, замд ус тогтох, түгжрэл үүсч болзошгүй тул жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав. Хятад улс дөрвөн шатлалтай, өнгөт код бүхий цаг агаарын мэдээний системтэй бөгөөд улаан өнгө нь "хамгийн аюултай" анхааруулгыг илэрхийлдэг бол улбар шар, шар, цэнхэр дараалсан байдаг.

Хятадад сүүлийн сар гаруйн хугацаанд хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг болсон. Муж тус бүрт тодорхой хэмжээний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажил явагдаж байна. Өмнө нь Гуандун мужийн өмнөд хэсэгт орших Сувдан голын цутгал Бэй мөрөн үерлэж, найман зуу гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн 1,16 сая айл өрх тог цахилгаангүйн улмаас тусламж дуудах боломжгүй болж байв.

Эх сурвалж: Xinhua News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж