Япон: Талхнаас "хархны үлдэгдэл" олдов

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Япон: Талхнаас "хархны үлдэгдэл" олдов

Япон: Талхнаас "хархны үлдэгдэл" олдов
Bread products by Pasco Shikishima Corp. on display at a supermarket in Tokyo, Thursday, May 9, 2024. Loaves of bread produced by Pasco Shikishima Corp have been taken off store shelves in Japan after the remains of “a small animal” believed to be a rat were found. (AP Photo/Ayaka McGill)

Жижиг амьтны биеийн үлдэгдэл талхнаас олдсон гэх мэдээлэл цацагдсаны дараа дэлгүүрүүд талх борлуулахаа больжээ. Холбогдох байгууллагууд нарийн шинжилгээ хийсний дараа талхнаас олдсон амьтны үлдэгдэл нь харх болохыг тогтоожээ. Японы "Pasco Shikishima Corp"-ын мэдээлснээр Токиогийн үйлдвэрт талхны үйлдвэрлэл зогссон бөгөөд 104 мянган боодлыг эргүүлэн татсан байна. Хяналт шалгалтгүйгээр талх борлуулсандаа тус компани уучлалт гуйж, нөхөн төлбөр олгохоо амлажээ.

Энэ долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ "Бид чанарын шаардлагаа сайжруулж, дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Та бүхэн биднийг ойлгож, хамтран ажиллахыг хүсье" гэв. Гунма мужид хоёр хүн худалдаж авсан талхнаас нь "мэрэгч амьтан" олдсон талаар компанид гомдол гаргасан байна. Уг хөвсгөр талх нь Ибараки, Ниигата, Канагава, Фукушима, Аомори, Токио зэрэг янз бүрийн бүс нутагт борлуулагддаг аж. Айчи мужийн Нагоя хотод байрладаг "Pasco Shikishima Corp" компани нь мөн ороомог, боов, маффин хийж, борлуулдаг.

Япон улс хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлэлд  өндөр стандарт мөрдөж ажилладаг. Гэвч энэ сарын эхээр мянга гаруй сургуулийн сурагч сүүнээс болж өвчилж, ресторанд стейк идсэн хоёр хүн хордлого авсан зэрэг хүнсний аюулгүй байдал алдагдав уу гэмээр үйл явдлууд сүүлийн үед ихээр гарах болсон юм.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж