Хүүхдийн зусланд 3715 хүүхдийг үнэ төлбөргүй амраажээ

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зусланд 3715 хүүхдийг үнэ төлбөргүй амраажээ

Хүүхдийн зусланд 3715 хүүхдийг үнэ төлбөргүй амраажээ

Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас өнөөдөр /2024.05.10/ “Хүүхдийн хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлага” сэдвээр хүүхдийн зуслангийн ажилчдын үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар 03.080.30 ангилалтын кодтой Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг шинэчлэн баталжээ.

Салбар яамнаас хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хөгжих эрхээ эдлэхэд төрийн бодлогоор дэмжих, тэдний  амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хөгжлийн үйлчилгээг хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа аж. Төрөөс хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих чиглэлээр Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжин Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн С/28 дугаар тушаалаар 03.080.30 ангилалтын кодтой Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг шинэчлэн баталжээ.

ХБГХХЕГ-ын дарга Т.Ихтамир:

-Монгол Улсын хэмжээнд өнөөдөр бүртгэлтэй нийт 55 зуслан ХГБХХЕГ–т бүртгэлтэй байна. Үүнд төрийн өмчит зургаан зуслан, орон нутгийн өмчит 10, Хөдөлмөр зуслан зургаа, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа зуслан дөрөв, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа хоёр, хувийн өмчит 28 зуслан байна. Өнгөрсөн 2023 онд 43 зуслан үйл ажиллагаа явуулж, 73964 хүүхэд зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бол зорилтот бүлгийн 3715 хүүхдийг  үнэ төлбөргүй зусланд хамруулсан. Жил бүр Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, бүлгийн багш нарын чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж, зусланд ажиллах багш нарын арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. 2024 оноо бид бүхэн илүү өргөжүүлэн олон улсын багш урин оролцуулж, зөвлөгөөн сургалт хэлбэрээр зохион байгуулж байгааг онцлон хэлэх нь зүйтэй гэв.

Зөвлөгөөнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХБГХХЕГ/, Олон улсын хүүхдийн найрамдал цогцолбор /ОУХНЦ/, Монголын үндэсний зуслангуудын холбоо оролцож 21-р зууны чадвар, чадамжуудыг хангахад зуслангийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж