Путин Хойд Солонгос руу могой, бүргэд илгээнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Путин Хойд Солонгос руу могой, бүргэд илгээнэ

Путин Хойд Солонгос руу могой, бүргэд илгээнэ

ОХУ-аас Хойд Солонгос руу "амьтны хүрээлэн дипломат ажиллагаа"-ны хүрээнд бүргэд, тоть, сарьсан багваахай, аварга могой илгээх болжээ. Пёньяны төв амьтны хүрээлэнд нийт 40 гаруй амьтан хандивлахаар амласан нь хоёр улсын улс төр, цэргийн харилцаа улам гүнзгийрч буйн нэг илэрхийлэл болно.

Путины Украин дахь дайныг дэмжих зорилгоор Хойд Солонгос улс олон сая их бууны сум, ойрын тусгалтай баллистик пуужин зэрэг зэвсэг илгээсэн. Харин ОХУ хариуд нь хоол хүнс болон шаардлагатай боловсон хүчнээр тусламж үзүүлжээ. Энэ удаад амьтан илгээж буй нь дипломат дохио гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байна.

Хойд Солонгос-Оросын харилцааны шинжээч Энтони Ринна хэлэхдээ "Энэ хандив нь Хятадын арга барилыг дуурайж буй нэг хэлбэр байж магадгүй. Хятад улс дипломат харилцааны нэг хэсэг болгон алдарт хулсны баавгайгаа өөр улсад илгээдэг. Хойд Солонгост амьтны хүрээлэнгийн орчин нөхцөл тааруу тул ОХУ илүү том амьтдыг хандивлаагүй байж магадгүй" гэжээ.

Хойд Солонгосын амьтны хүрээлэн 2016 онд анх нээгдсэн. Тухайн үед байсан гол үзмэрүүдийн нэг нь өдөрт хайрцаг тамхи татдаг 19 настай шимпанзе байжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж