Залужныйг Их Британид суух Элчин сайдаар томилжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Залужныйг Их Британид суух Элчин сайдаар томилжээ

Залужныйг Их Британид суух Элчин сайдаар томилжээ

Украины армийн ерөнхий командлагч асан Валерий Залужныйг Их Британид суух Элчин сайдаар томилжээ. Түүнийг энэ оны хоёрдугаар сард тодорхойгүй шалтгаанаар албан тушаалаас нь огцруулж, оронд нь Украины хуурай замын цэргийг 2019 оноос хойш удирдсан хурандаа генерал Александр Cирськийг томилсон билээ.

Ерөнхийлөгч Зеленский энэ Лхагва гаригт түүнийг албан ёсоор цэргийн талбараас нь илүү аюулгүй талбар руу шилжүүлжээ. Украины зарим хэвлэлд Залужный эрүүл мэндийн асуудлаас болоод цэргийн албанд тохирохгүй болсон гэж гуравдугаар сард мэдээлж байв.

Украинаас Их Британид суух Элчин сайд асан Вадим Пристайког өнгөрсөн оны долдугаар сард албан тушаалаас нь огцруулсан. Тэрбээр олон нийтийн өмнө ерөнхийлөгч Зеленскийг шүүмжилснийхээ төлөө огцорсон аж. Үүнээс хойш Украин Лондонд Элчин сайдгүй байсан.

Дашрамд дурдахад, Залужный 2021 оны долдугаар сарын 27-нд анх Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилогдсон. "Төмөр генерал" гэж нэрлэгддэг тэрбээр Орос, Украины дайн эхэлснээс хойш эх орондоо ерөнхийлөгч Зеленскийн дараа орох хоёр дахь нэр хүндтэй хүн болжээ. Залужный Украиндаа олны танил "од" хүний статустай байдаг гэхэд болно.

Эх сурвалж: TELEGRAPH, SWISS INFO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж