Украины арми Пүрэв гаригт Оросын нутаг дэвсгэр рүү алсын зайнаас цохилт өгөв. Ингэхдээ 1500 км зайд байгаа байг онож, дээд амжилт эвдээд байна.
Батлан хамгаалахын эх сурвалжийн мэдэгдсэнээр "Украины арми ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан дахь газрын тос боловсруулах үйлдвэрт нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн. Энэ нь хамгийн хол зайг оносон тохиолдол боллоо. Ингэснээр дайсанд хүнд цохилт өгөх хүчирхэг технологитой гэдгээ дахин нотолсон" гэжээ.
Башкортостан дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь хилийн зурвасаас 1200 орчим км зайд оршдог.
Харин нөгөө талд Украины хоёр усан цахилгаан станц Оросын бөмбөгдөлтөд өртөж, ажиллахаа больжээ. Украины эрчим хүчний компани "Укргидроэнерго"-оос Пүрэв гаригт мэдэгдсэнээр агаарын цохилт энэ долоо хоногийн эхээр болсон бөгөөд станцууд асар их хохирол амсчээ. Гэмтлийг арилгах, станцуудын үйл ажиллагааг сэргээхэд ихээхэн хэмжээний санхүүгийн эх үүсвэр, хүчин чармайлт шаардагдана гэв.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ