Аргентин улсад сүүлийн хэдэн сарын турш бараа материал, хүнс, түлшний үнэ огцом өссөн тул, засгийн газар гүйлгээнд байх хамгийн том мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг тав дахин буюу 10 орчим ам.долларын үнэтэй 10 мянган песо болгон өсгөжээ. Төв банк Мягмар гаригт мэдэгдэл хийж, нэг талхыг бараг цүнх дүүрэн бэлэн мөнгөөр худалдан авдаг иргэдийнхээ ачааллыг хөнгөвчлөхөө амласан. Аргентины жилийн инфляцийн түвшин 287 хувьд хүрсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Шинэ мөнгөн дэвсгэрт ирэх сард худалдаанд гарахаар төлөвлөж байгаа ба 10 мянган песогийн дэвсгэрт 11 ам.долларын үнэ хүрнэ. Аргентин даяар иргэдийн худалдан авах чадвар валютын ханшнаас болж буурсан.
Анх 2017 онд 1 мянган песогийн мөнгөн дэвсгэрт гарч байхдаа 58 ам.долларын үнэ хүрч байсан бол 2024 оны ханш нь дөнгөж нэг ам.доллар хүрч байна.
Сүүлийн 20 жил Аргентины валютын ханш буурснаар худалдаачид цахим мөнгөнөөс илүү цаасан мөнгийг илүүд үздэг болжээ. Ерөнхийлөгч Хавьер Милэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төрийн зардлыг санхүүжүүлэхийн тулд мөнгө хэвлэх шийдвэр гаргасан засгийн газрын бодлогыг өөрчилж, инфляцийг намжаах амлалт өгч байв. Гэвч түүний шинэ бодлого валютын ханшийг АНУ болон Европын хэмжээнд ахиц дэвшил үзүүлсэнгүй. Иргэдийн эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэж, Пүрэв гаригт ажил хаялт зарлахад хүргэжээ. Жилийн инфляци өндөр хэвээр байгаа ч Милэй өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Аргентин улсын сарын инфляцийн түвшин аажмаар удааширч байгааг гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ