М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ
Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдлээ.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн юм.
Дүрэмд заасны дагуу Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэвч М.Бадарчаас авсан сорьцонд допингийн эсрэг бодис илэрсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар Арбитрын шүүхэд хандаж, гомдол мэдүүлсэн байсан ч удтал маргаан дагуулсан асуудалд Арбитрын шүүх шийдвэрээ гаргалаа.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан байсан юм.
М.Бадарчид зүрхний эм андуурч өгсөн гэх гэрч хуралдаанд оролцож байна
Арбитрын зүгээс гэрчийг хуралдаанд нээлттэй оролцуулахаар болсны дагуу хар шил зүүсэн, хар маск өмссөн гэрч оролцож мэдүүлэг өгч байна.
Гэрч: М.Бадарч зүрх өвдөөд байна, зүрхний эм байна уу” гэж асуухаар нь 10-аад ширхэг эм өгсөн. М.Бадарч хоёр эмийг нь шууд уусан. Бусдыг нь уусан эсэхийг мэдэхгүй. Тавдугаар сарын сүүлээр би энэ эмийг хэрэглэж байсан. Тэр үедээ өгсөн. Би хөдөө ажилладаг болохоор эмээ саванд хийгээд авч явдаг. Таблетикаас нь гаргаад саванд хийсэн байсан. Тэр эмнээсээ өгсөн. Энэ эмийг би 2023 оны тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын хооронд хэрэглэсэн. Би "Голдс" клубт хичээллэдэг. Тогтмол хичээллэж чаддаггүй. М.Бадарч надаас дүү, бэлтгэл хамт хийдэг л харилцаатай хүн. Найз биш.
-М.Бадарч хориотой бодис хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр батлагдлаа гэдэг мэдээлэл гарах үед та энэ тухайгаа яагаад хэлж болоогүй юм бэ?
Гэрч: Хэд хоногийн өмнө эмээ захиалахдаа уг эмэнд М.Бадарчаас илэрсэн бодис ордог гэдгийг мэдсэн. Тэгээд энэ эмнээс болсон байж болзошгүй гэж бодоод гэрчээр оролцох хүсэлт гаргасан.
М.Бадарч: Панангин байна уу гэхэд “Байна” гэсэн. Хэдийг өгөөч гэсэн өгсөн. Түүнийг нь хэрэглэсэн. Бэлтгэл дээр очихдоо панангин гэж бодоод бүгдийг уусан. Наадамд гарах бэлтгэл дөхсөн байх үед уусан. Өдөрт 2-3 удаа панангин уух заавартай байсан. Зургадугаар сар дөхсөн байсан.
Гэрчээс мэдүүлэг авч дууссан тул хуралдааныг түр завсарлуулаад байна.
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй
Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг өнөөдөр танилцуулахаа мэдэгдсэн. Гэхдээ шинээр гэрч гарч ирж, мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан тул хуралдааны шийдвэрийг танилцуулахаа түр азнаж, гэрчээс мэдүүлэг авахаар болсон.
Энэ талаар Арбитраас “Өчигдөр орой 17:30 цагийн орчимд шинэ нөхцөл байдал үүссэн. Шинээр гэрч гарч ирсэн. Одоо хуралдааны ажиллагаа нээлттэй явж байгаа учраас нэр ил гаргахгүй байхыг хүссэн. Гэрч өчигдөр өөрөө ирж хүсэлтээ өгсөн. Өргөдөл гаргагчийн хүсэлтэд “Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд Турк улсаас биеийн эрч хүч сэргээх тестероны тэнцвэртэй байдлыг хангахын тулд метонолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн хоёроор 4 талблетикийг ууж хэрэглэсэн. Энэ эмийг хэрэглэж байх хугацаандаа өргөдөл гаргагч буюу М.Бадарчид бэлтгэлийн явцад өөрийн хэрэглэж байсан эмийг зүрхний эм панангинтай андуурч өгсөн байж болзошгүй тул өөрийн хүсэлтээр гэрчээр оролцох хүсэлт гаргаж байна” гэжээ.
Энэ хүсэлтээ эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүгнэлт, иргэний үнэлмэхтэй хавсаргаж ирүүлсэн байна. Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмийн дагуу гэрчийн мэдүүлэг өгөх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг зөвлөлдөх зорилгоор хуралдааныг түр завсарлуулаад байна.
Холбоотой мэдээ