Палестиныг дэмжигч олон мянган жагсагчид болон цаг уурын төлөө тэмцэгч Грета Тунберг Израилийг "Eurovision 2024"-д оруулахыг эсэргүүцэн жагсаал өрнүүлж байна. Шведийн Мальмо хотод Пүрэв гаригт Палестин улсын туг далбаа намируулсан, кеффие өмссөн эсэргүүцэгчид гудамжинд цугларчээ. "Eurovision 2024" олон улсын тэмцээний хагас шигшээ тоглолт тавдугаар сарын 9-нд болсон ба геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан түрэмгийлэгч орныг олон зуун хүмүүс эсэргүүцлээ.
Палестинаас гаралтай Малмо хотын оршин суугч Амани Эли-Али "Швед улс Израилийг тэмцээнд оролцуулах нь зөв биш. Тиймээс бид энд цугларч, үг хэлэх эрхийнхээ хүрээнд жагсаж байна" гэлээ. "Eurovision 2024" тэмцээний зохион байгуулагчид Израилийг оролцуулахгүй байх жагсагчдын хүсэлтийг эсэргүүцсэн. Гэхдээ Хамас бүлэглэлийн хандлагыг иш татсан мэт үгтэй "Аравдугаар сарын бороо" дууны үгийг өөрчлөхийг Израилийн уран бүтээлчдээс хүсчээ. Дууны нэрийг "Хар салхи" гэж өөрчилсөн бөгөөд Израилийн дуучин Эден Голан тэмцээнд үлдэхийг зохион байгуулагчдын комисс зөвшөөрсөн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дуучин Эден Голаныг үзүүлбэрээ үзүүлж байх үед олон нийт шүүмжилж, тайзнаас буухыг шаардсан байна.
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ