“Надад ажил мэргэжлээсээ шантарч, эх орноосоо явъя гэсэн бодол огт төрж байгаагүй. Тийм бодол төрж байсан бол явах цаг хугацаа их байсан. Гэхдээ ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна” хэмээн өгүүлэх энэ эмэгтэйг Я.Цээванжид гэдэг. Тэрбээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын сувилагчаар 34 дэх жилдээ ажиллаж буй. Мэс заслын ахлах сувилагч бол тасгийнхаа “босс” нь. Учир нь хагалгааны багаж, хэрэгсэл, бичиг цаас, өрөөний ариутгал, өвчтөнөө хүлээн авах гээд бүх ажлыг тэр зохион байгуулж, удирддаг. Ажлаа сайн мэддэг, туршлагатай сувилагчийн хувьд эмч нартаа багшилж, цаг үргэлж тусалж дэмждэг гэдгийг хамт олон нь хэлсэн юм. Я.Цээванжид ажил мэргэжилдээ хайртай, хамт олны хайр хүндэтгэл хүлээсэн тийм л нэгэн. Эрүүл мэндийн салбарын ачааллыг нуруун дээрээ үүрч яваа цагаан нөмрөгтнүүдийн төлөөлөл, эгэл жирийн сувилагчийн ярилцлагыг Олон улсын сувилагчдын өдөрт зориулан хүргэж байна.
-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Мэдээж, мэс заслын сувилагчийн хувьд хагалгааны бэлтгэлийн хангадаг байх?
-Мэс заслын тасгийн сувилагч өмнөх өдөр нь хагалгаандаа бэлдээд явдаг. Өглөө ажилдаа ирээд шууд л хагалгаандаа бэлдэнэ. Өндөр өртөгтэй хагалгаа их хийдэг учраас эмзүйчээсээ орлогын лавлагаагаа авна. Хагалгааны өрөөний ариутгал, халдваргүйтгэлдээ анхаарч, өвчтөнүүдээ хүлээн авч эхэлдэг дээ.
-Таны хувьд тасагтаа олон жил ажилласан, туршлагатай сувилагч. Хамт олныхоо гурав дахь үетэй хамтран ажиллаж байна гэсэн үү?
-Тийм ээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн хагалгааны сувилагчаар ажилладаг. Би энэ эмнэлэгт 1991 онд анх Зүрхний мэс заслын тасагт сувилагчаар ажилд орсноос хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Тэгээд 1997 оноос Нүдний мэс заслын тасагт орж ажилласан. Мөн 2006 оноос хойш өдийг хүртэл мэс заслын сувилагчаар мэргэшин ажиллаж байна. Нүдний мэс заслын тасагт анх ажилласнаас хойш гурван үеийн эмч, сувилагч нартайгаа хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Анх З.Өлзиймаа эрхлэгч, дараа нь Ж.Баттуяа эмч, сүүлд З.Баярцэцэг тасгийн эрхлэгчтэй хамт олон дунд ажиллаж байна.
Сайхан уур амьсгалтай хамт олон дунд ажиллаж хөдөлмөрлөнө гэдэг хамгийн сайхан. Тийм болохоор хамт олноороо маш их бахархдаг.
-Нүдний мэс заслын тасгийн онцлог. Өдөрт дунджаар хэчнээн хагалгаа хийдэг бол?
-Нүдний мэс заслын тасагт хагалгааг богино давтамжтайгаар олон удаа хийдэг. Баг хамт олон маань өдөрт дунджаар 10-15 хагалгаа хийнэ. Богино хугацаанд мэс засал хийдэг учраас эмч, сувилагч нараас хурдан шаламгай байхыг шаарддаг. Ер нь мэс заслын сувилагч ачаалал даах, хөрвөх чадвартай байх ёстой.
-Анх яагаад энэ мэргэжлийг сонгон суралцаж байв. Хүн бүхэнд өөр өөрийн түүх байдаг шүү дээ?
-Би хүүхэд байхаасаа л эмч болох мөрөөдөлтэй байсан. Охин дүүтэйгээ хамт эмч болохоор шийдэж, арван жилийн сургуульд байхаасаа шалгалтад бэлдэж эхэлсэн. Тэгсэн дүү маань Анагаахын их сургуулийн шалгалтад тэнцэж, эмч мэргэжлээр суралцсан. Харин би тэнцэж чадаагүй. Яагаад ч юм эмч болж чадаагүй. Тэгээд би Сувилахуйн сургуульд орж суралцсан. Одоо мэс заслын сувилагчаар ажиллаж байгаа маань бахархалтай сайхан санагддаг. Хүний хорвоог харж, таниж мэдэх мэлмий маш их чухал эрхтэн. Хүнийг хараа оруулахад миний хувь нэмэр бага ч гэсэн байгаа гэж бодохоор сайхан санагддаг.
Дүү маань Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажиллаж байгаад одоо гадаадад ажиллаж, амьдарч байгаа.
-Сувилахуйн сургуулиа төгсөөд хаанаас ажлынхаа гарааг эхлүүлж байв?
-Эмнэлгийн хүн болох хүсэл зорилготой байсан учраас одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хуучнаар Хүүхдийн төв полинецид шууд асрагчаар ажилд орсон. Тэнд хоёр жил мэс заслын тасгийн асрагчаар ажилласан. Тэгээд Сувилагчийн сургуулиа 1989-1991 онд суралцан төгсч, Улсын гуравдугаар төв эмнэлэгтээ ажилд орсон.
Энэ эмнэлэг бол миний хувьд хамгийн эрхэм газар. Байгууллага, хамт олноороо маш их бахархдаг. Би одоо 34 дэх жилдээ эмнэлэгтээ ажиллаж байна. Анх мэс заслын тасгуудаараа тойрч, ажилладаг байсан бол сүүлийн жилүүдэд зөвхөн нүдний мэс засал дээрээ төвлөрч ажиллаж байгаа.
-Мэс заслын тасгийн сувилагч гэхээр ямар ур чадвар шаарддаг вэ?
-Мэс заслын сувилагч хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой, хурдан түргэн сэтгэдэг байх ёстой. Нэг ажил дээр толгой нь эргээд байвал ажил цаашаа явахгүй. Зохион байгуулалтыг маш хурдан хийх ёстой. Энд багаж байхгүй бол өөр багажаар орлуулах ч юм уу. Тэр ажлыг ямар нэгэн байдлаар зогсолтгүй, хурдтай, шуурхай явуулах ёстой. Ялангуяа нүдний мэс засал богино хугацаанд маш их ажиллагаатай, зогсолтгүй хөдөлж байдаг. Хүний хөдөлгөөн оюун ухааныг удирдаад байгаа ч юм шиг санагддаг.
-Анх хүнд өвчтөн хүлээн авахдаа хэр сандарч байв?
-Би анх Зүрхний мэс заслын тасагт хагалгааны дараах хэсэгт сувилагчаар ажилладаг байсан. Тэр үед надад нэг хэцүү үйл явдал тохиолдож байсан юм. Дөнгөж залуу сувилагч сайн муу юм үзэж хараагүй байсан. Нэг хүн хөөрхий бурхан болж, би тэр хүнд уйлаад л массаж хийгээд байсан. Яг тэр үе сэтгэлээс огт гардаггүй юм. Манай тасгийн эрхлэгч н.Оюунчимэг гэж эмч “Одоо болно оо миний охин. Хүн амьдрах тоолонд инээх сайхан. Хүн бурхан болох тоолонд уйлаад байвал хэцүү шүү дээ охин минь” гэж хэлж байсан.
Ер нь хагалгаа, сэхээний тасагт ажиллана гэдэг сэтгэл зүй болоод ажил мэргэжлийн ур чадвар их шаарддаг.
-Тэгвэл хэр загнуулдаг байсан бэ?
-Би гэхдээ айхтар нэг их загнуулдаггүй байсан. Би өөрөө ажилдаа их сонирхолтой учраас энийг ингээд хийчихье гээд хийчихдэг. Өөрийгөө магтаагүй шүү. Гэхдээ загнуулах үе байлгүй яахав. Тэр тоолонд хүний төлөө л би загнуулж байгаа шүү дээ. Ажлаас болж л загнуулна уу гэхээс зүгээр байхад хэн ч загнахгүй шүү дээ.
-Сувилагчийн мэргэжлийн онцлог болон хүнд хэцүү зүйл нь юу вэ. Өнгөрсөн 30 гаруй жил ажиллахдаа шантарч байсан тохиолдол байгаа болов уу?
-Би ер нь тэгж бодож байгаагүй ээ. Миний амьдрах газар бол миний эх орон. Ажиллах газар маань Улсын гуравдугаар төв эмнэлэг. Тийм болохоор ажлаасаа шантарч, гарья гэсэн бодол огт төрж байгаагүй. Бодсон бол тэгээд явах цаг хугацаа их байлаа. Тийм боломж байсан боловч ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна.
-Тэгвэл мэргэжлийн тань хамгийн сайхан нь юу вэ?
-Сувилагч хүний бахархал бол өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарч, хагалгаа нь үр дүнгээ өгч, хараа нь сайжрах тэр мөч хамгийн сайхан. Ер нь сувилагч хүн өр зөөлөн, өрөвч сэтгэлтэй хүмүүс байдаг. Энэ мэргэжлээрээ үргэлж бахархдаг.
Ж.Баттуяа тасгийн эрхлэгч ажиллаж байхад хамт олон ахмадын асрамжийн газарт үнэ төлбөргүй нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Тэр хүмүүсийн нүдний болор солих хагалгааг хийж байхад нэг эмээ надад маш сайхан үг хэлсэн санаанаас гардаггүй юм. “Харахад тайвширмаар ямар сайхан харцтай охин бэ” гэсэн. Би хагалгааныхаа өрөөнд маш их дуу аялна. Тэгсэн нэг эгч “Ямар сайхан дуулдаг юм бэ” гэж магтаж байсан. Хагалгааны өрөөнд дуу аялахаар өөрт сайхан санагддаг.
-Нүдний мэс заслын тасгийн хамт олноо бидэнд танилцуулахгүй юу?
-З.Баярцэцэг эрхлэгчтэй Нүдний мэс заслын тасагт нийт найман эмч, хагалгааны 10 сувилагч, 10 резиндент эмч ажилладаг. Манай хамт олон их хөдөлмөрч, эерэг сэтгэгдэл төрүүлдэг сайхан хүмүүс. Хамт олноороо үргэлж бахархдаг. Зөвлөх эмч Ж.Баттуяа эмч маань өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Эрхлэгч маань 2001 оноос хойш 20 гаруй жил тасгийн эрхлэгчээр ажиллаж, биднийг олон сайхан зүйлд хөтөлсөн хүн.
Манай тасаг чинь улсын хэмжээний тасаг. Зонхилон хийдэг хагалгаа бол нүдний болор шилжүүлэн суулгах хагалгаа. Энэ бол насжилттай холбоотой өвчлөл учраас ахмад настнууд энэ хагалгаанд ихэвчлэн ордог.
Сүүлд нүдний торлогийн хагалгааг хийх болсон. Сүүлийн найман жилд нүдний торлогийн хагалгаа хөгжиж байна. Бид ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нүдний эмч нар болон хувийн хэвшлийн “Сондра”, “Болор мэлмий” эмнэлгийн эмч нартай хамтран нялх нярай хүүхдэд торлогийн мэс заслыг багаараа амжилттай хийж байсан хэд хэдэн тохиолдол байгаа. Өчигдөр гэхэд манай хамт олон нүдний торлогийн мэс заслыг амжилттай хийсэн. Олон цаг үргэлжилсэн, хүнд мэс засал олон байдаг.
-Сувилагч мэргэжил улсын хэмжээнд дутагдалтай байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Халуун тогоонд нь ажиллаж байгаа сувилагчийн хувьд үүний шалтгаан нь юунд байна вэ?
-Цар тахлаас хойш дэлхий нийтэд сувилагчийн хүрэлцээ маш муу болсон. Ажиллаж байсан хүмүүс нь ажлаасаа гарч байна. Сувилагч мэргэжлээр ажиллах хүн цөөрсөн байна. Энэ нь цалин, ахуйн хангамж, ажлын ачаалалтай л холбоотой.
Сувилагчийн цалинг нэмж, ажлын ачааллыг нь тэнцвэржүүлбэл ажиллах сонирхолтой хүмүүс зөндөө байгаа. Хамгийн чухал нь цалин, ажлын ачаалал байна. Одоо цалинг нь үе шаттайгаар нэмж байна.
Цаашдаа цалин хөлсийг нь нэмнэ үү гэхээс хасахгүй байх. Сувилагч мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулж байгаа учраас жинхэнэ сонирхсон хүмүүс нь энэ мэргэжлээр суралцаасай гэж боддог юм. Үнэгүй юм чинь яадаг юм гэсэн байдлаар битгий суралцаасай. Мэргэжлээрээ сонирхон ажиллах чин хүсэлтэй залуус суралцаасай гэж боддог.
-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?
-Би хүү, охин хоёртой. Олон жилийн өмнө хүнд өвчнөөр ханиа алдсан юм. Миний хувьд хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг. Тийм учраас сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд хичээн ажиллаж, хүүгээ Тайвань улсын их сургуульд сургасан.
Хүү маань одоо эх орондоо ирээд, банкинд мэргэжилтнээр ажиллаж байна. Охин маань Болгар дахь Америкийн их сургуулийг төгсөөд тэндээ ажиллаж байгаа. Би уг нь охиноо эмч болгохыг хүссэн ч эмч болох сонирхол байгаагүй учраас охиныхоо сонголтыг хүндэтгэсэн.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
ReneeMitchell 2024-05-10 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-10 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-10 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-10 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-10 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-10 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-10 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-10 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-10 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-10 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-10 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-10 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-10 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-10 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-10 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-10 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-10 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-10 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-10 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-10 185.181.247.51
Харуулах боломжгүй.
LisaNeuman 2024-05-10 188.130.186.143
Харуулах боломжгүй.
CourtneyZeigler 2024-05-10 109.248.204.47
Харуулах боломжгүй.
KristinaVasey 2024-05-10 46.8.110.217
Харуулах боломжгүй.
KatieOsborn 2024-05-10 94.158.190.29
Харуулах боломжгүй.
MelanieKeene 2024-05-10 45.90.196.109
Харуулах боломжгүй.
JanaVazquez 2024-05-10 46.8.106.70
Харуулах боломжгүй.
NicoleSchulte 2024-05-10 46.8.16.178
Харуулах боломжгүй.
ChristinaBrown 2024-05-10 188.130.211.52
Харуулах боломжгүй.
HannaGonzalez 2024-05-10 46.8.193.37
Харуулах боломжгүй.
ElizabethMarks 2024-05-10 46.8.10.213
Харуулах боломжгүй.
AshleyNunez 2024-05-10 188.130.189.161
Харуулах боломжгүй.
AmyFeller 2024-05-10 45.87.252.72
Харуулах боломжгүй.
WendyBruno 2024-05-10 194.32.229.211
Харуулах боломжгүй.
PatriciaJones 2024-05-10 194.32.229.64
Харуулах боломжгүй.
TinaStrong 2024-05-10 95.182.124.163
Харуулах боломжгүй.
RosaAnderson 2024-05-10 45.87.252.152
Харуулах боломжгүй.
KellyOden 2024-05-10 109.248.13.233
Харуулах боломжгүй.
PaolaAlvarez 2024-05-10 109.248.55.109
Харуулах боломжгүй.
HeatherRoth 2024-05-10 109.248.143.247
Харуулах боломжгүй.
LisaZenzola 2024-05-10 109.248.15.99
Харуулах боломжгүй.
BridgetRamirez 2024-05-10 109.248.143.151
Харуулах боломжгүй.
VanessaBarnes 2024-05-10 109.248.205.99
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-10 103.168.34.14
Дэмий л юм хийж бх юмдаа
HeatherAdams 2024-05-10 109.248.138.72
Харуулах боломжгүй.
TiffanyPressley 2024-05-10 45.11.20.109
Харуулах боломжгүй.
CarmenFaucher 2024-05-10 109.248.166.251
Харуулах боломжгүй.
PriscillaFalt 2024-05-10 188.130.184.130
Харуулах боломжгүй.
LuciaLoos 2024-05-10 46.8.15.144
Харуулах боломжгүй.
TracyLewis 2024-05-10 194.34.248.64
Харуулах боломжгүй.
MichelleChambers 2024-05-10 46.8.57.96
Харуулах боломжгүй.
KatieSullivan 2024-05-10 46.8.154.196
Харуулах боломжгүй.
NicoleReed 2024-05-10 188.130.142.52
Харуулах боломжгүй.
LisaLaroya 2024-05-10 109.248.13.177
Харуулах боломжгүй.
JenniferGibson 2024-05-10 188.130.218.232
Харуулах боломжгүй.
zochin 2024-05-10 203.91.115.247
estoi saihan setgeltei bodoltoi emegtei bn tanid amjilt husie
Нэргүй 2024-05-10 202.9.46.91
Амжилт хүсье