Жастин Бибер аав болно

Хуучирсан мэдээ: 2024.05.10-нд нийтлэгдсэн

Жастин Бибер аав болно

Хейли, Жастин Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа зарлав. Хосууд энэ тухай Пүрэв гаригт "Instagram" хуудсандаа бичлэг нийтэлжээ. Мөн тэд хэд хэдэн гэрэл зургийн хамт видеогоо хуваалцжээ.

Хейли цагаан нэхсэн тортой даашинз өмсөж байсан ба Жастин түүний гэдсийг илж байгаа харагдана. Цэлгэр уужим талбай дээр хуримын ёслол мэт зогсоцгоож, нэг нэгэндээ урмын үгс хэлж буй хосууд урт хугацааны "хайрын гурвалжин"-гийн дараа бяцхан үрээ хүлээж байна.

Жастин, Хейли нар олон жил үерхсэний эцэст 2018 оны есдүгээр сард хуримаа хийсэн. Хосууд нэг жилийн дараа Өмнөд Каролина дахь "Montage Palmetto Bluff" зочид буудалд захиалга өгснөөр хоёр дахь, илүү тансаг хуримыг зохион байгуулжээ. Тэд хосын харилцааныхаа талаар нууцалсаар ирсэн. Ингэснээр Жастин, Хейли нар салсан гэх цуу яриа хүртэл гарсан юм. Өмнө нь Жастин гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой мөчийг хүлээж байна гэсэн бол одоо эхлэх үе нь иржээ.

Хейлигийн хувьд хүүхэдтэй болбол олны нүднээс хол өсгөнө гэж өмнө нь ярилцлага өгч байсан. Тэгвэл шинэхэн аав, ээж удахгүй ирэх бяцхан хүүхдээ хоног тоолон хүлээж байгаа бол шүтэн бишрэгч нар нь мөн тэдний баярт мөчөөс хуваалцахаар сэтгэл догдлон хүлээж байна.

Эх сурвалж: tyla

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж