Галын таван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Галын таван дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн таван дуудлага иржээ. Тухайлбал,

-Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр хорооллын нэгдүгээр байрны ар талын автозам дээр иргэн Б-ийн “Мазда-929” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг,

-Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15 дугаар хороолол, Кино урлагийн дээд сургуулийн хашаан дотор 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, хана, таазны хэсэг шатаж байсныг, 

-Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо,  Зүүнсэлбийн долдугаар гудамжинд мужааны цехийн 16х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг тус тус унтраажээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж