Хятадын дарга Ши Жиньпин таван жилийн дараа анх удаа Европт айлчилж байна. Энэхүү айлчлалаар хэлэлцэх гол сэдэв нь Украин дахь Оросын дайн, Бээжин, Брюсселийн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийн тухай. Айлчлалын эхний зогсоол Франц Улс, агаад Ши Жиньпин тавдугаар сарын 6-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нартай хэлэлцээ хийснээр өмнөд Пиреней рүү хүлгийн жолоо залсан. Атлантын зөвлөлийн дэлхийн Хятадын төвийн орлогч захирал Мэтт Герасимийн үзэж буйгаар Хятадын удирдагч Европ руу гурван зорилготой айлчилсан байна.
Үүнд ОХУ-ын Украины эсрэг дайнд Хятад улс дэмжлэг үзүүлснээр түнжин муудсан Европ дахь харилцааг сэргээх, Европын холбооны (ЕХ) эдийн засгийн аюулгүй байдлын хөтөлбөрийг бүдгэрүүлэх, Бээжингийн тууштай түншүүд болох Серби, Унгартай хүчтэй харилцаа холбоог харуулах зэрэг орно.
Хятад Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Унгартай албан ёсны харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тиймээс Хятадын төрийн хэвлэлүүд энэхүү айлчлалыг Ши Жиньпин Европын улс орнуудтай найрсаг харилцаагаа тэмдэглэж, ойн арга хэмжээнүүдэд оролцох зорилготой мэт харагдуулж буй. Гэвч цаанаа Ши Жиньпинь Европын холбоотой харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж буй юм.
Мөн тэрбээр Серби, Унгараар "дайраад өнгөрөхдөө" ноё Ши Хятадын гадаад бодлого тэдэнд хэрхэн тусалж байгааг онцолсон.
ТОМ ЗУРАГЛАЛ
Бээжин, Парис хоёр дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Франц улс 1964 оны нэгдүгээр сарын 27-нд БНХАУ-ыг улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн барууны анхны орон болсон юм. Гэвч энэ айлчлал нь нэгд, дэлхийн аюулгүй байдлын уур амьсгал муудсан, хоёрт, Украин дахь дайн гурав дахь жилдээ үргэлжилж буй, гуравт, Израиль Газын зурвасыг үргэлжлэн бөмбөгдсөний улмаас 34 мянга давсан палестин хүн амиа алдсан үед тохиож байна. Бээжингийн зүгээс дайтагч орнуудын талаар төвийг сахисан байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, Ши Жиньпин дайтагч орнуудын тухай хөндөхөөс зайлсхийж, Францын коньякт хямд татвар оногдуулахаа амалсан байна.
Францын удирдагч Э.Макрон тивийн аюулгүй байдлын асуудлаарх Европын холбооны удирдагчдын нэг болсон. Энэ үүднээс Украины асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэхийг Ши Жиньпинд уриалсан байна.
"Экономист" сонинд өгсөн ярилцлагадаа Францын ерөнхийлөгч "Дайн бол Европын хувьд оршин тогтнох шинж чанартай" гэж үзжээ. Дайнаас гадна Европ Хятадын бизнесийн үйл ажиллагаанд санаа зовж байгаа агаад тус улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд үзүүлж буй татаас нь өрсөлдөөнийг сулруулж, Европын компаниудад хохирол учруулж байгаа гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Комиссын дарга Урсула уг асуудалд нухацтай, хатуу хандаж байгаа билээ.
Хэрэв Хятад импортын бүтээгдэхүүнд өндөр татвар оногдуулж, экспортоо хямдруулсаар байх юм бол "худалдааны аюулгүй байдал”-ын тусгай алхам хийх болно гэж Урсула мэдэгджээ. Ши Жиньпин уг мэдэгдлийг найрсаг боловч үл ойшоох хандлагатай хүлээж авсан ч татвараа хямдруулах алхмыг Францаас эхэлж, цаашлаад "Парис 2024"-ын үеэр цэргийн эвлэрэл байгуулсан.
Гэхдээ "Хятад-Франц-Европ"-ын хэлэлцээр төсөөлж байсан шиг амжилттай болоогүй. АНУ-ын Хятадын талаар баримтлах бодлого Европын холбооны орнуудад хэтэрхий хүчтэй нөлөөлж байгаа тул айлчлалын гол зорилго биелэгдээгүй.
25 ЖИЛИЙН ОЙ
Франц дахь айлчлалаа дуусгасны дараа Ши Жиньпин Сербийг зорьж, Хятадын Элчин сайдын яамыг бөмбөгдсөний 25 жилийн ойн үеэр Белградад хүрэлцэн ирлээ. Тэрбээр ерөнхийлөгч Александр Вучичтэй хэлэлцээ хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан. Косовог эзэлсэн Сербийн цэргийн эсрэг "NATO”- гийн агаарын цэргийн ажиллагааны үеэр Вашингтон санамсаргүй байдлаар Хятадын цогцолборт цохилт өгсөн. Улмаар гурван хүн амиа алдсан нь Хятадад дургүйцэл, эсэргүүцлийн жагсаал гарахад хүргэсэн.
Үүнээс хойш Хятад улс Европын холбооны гишүүн бус Сербийн хөрөнгө оруулалтын хамгийн том цорын ганц эх үүсвэр болсон бөгөөд айлчлалын өмнө хэвлэлийн төлөөлөгч Лин хоёр орны харилцааг "төмөр хучилттай" гэж дурджээ.
Серби, Унгар нь Европ дахь Ши Жиньпинийг халуун дотноор угтан авах баталгаатай орнууд юм. Эдгээр хоёр улс гадаад бодлогодоо Оросын талыг баримталдаг бөгөөд Ши Жиньпинийн гарын үсэг зурсан "Бүс ба Зам" санаачилга хөтөлбөрөөр дамжуулан Хятадын дэд бүтцийн санхүүжилтийг асар их хэмжээгээр хүртсэн. Тиймээс тэнд Ши Жиньпин Бээжингийн худалдааны бодлого, Украины эсрэг явуулж буй Оросын дайныг дэмжиж байгаа эсэх талаар ярих шаардлагагүй.
Балканы зүрхэнд орших далайд гарцгүй Серби улс нь эдийн засгийн хөрөнгө оруулалтаар Европ дахь Бээжингийн нөлөөг нэмэгдүүлэх зорилготой Хятадын “Бүс ба зам” санаачилгын гол орон байсаар ирсэн. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ нь Хятадын “трояны морь” болж, Европ руу нэвтрэх гарц болж чадна гэж буй.
Хятад, Европын холбоонд нэр дэвшигч Серби хоёр орон тавдугаар сарын 8-нд "хамтарсан ирээдүй" байгуулах гэрээнд гарын үсэг зурснаар Балканы улс Европ дахь анхны Бээжинтэй тохиролцсон улс болов. Ши Жиньпин, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич нар Белград хотноо уулзсаныхаа дараа "Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн шинэ эрин үеийг байгуулна" гэж мэдэгдэв.
Ши Жиньпин 10 гаруй жилийн өмнө “хамтарсан ирээдүйн төлөөх нийгэмлэг” гэсэн нэр томъёог гаргаж байсан. Энэ нь тодорхой санаачилгыг илэрхийлэхгүй байж болох ч шинжээчид эвслийн өөр нэг нэр томъёоны хувьд багагүй ач холбогдолтой гэж үзжээ.
“Серби найман жилийн өмнө Хятадын Төв болон Зүүн Европын бүс нутаг дахь анхны иж бүрэн стратегийн түнш болсон. Харин одоо Серби бол Хятад-Сербийн стратегийн, онцгой, өндөр түвшний харилцааг бүрэн харуулж, Хятадтай хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулсан Европын анхны орон юм” гэж Ши Жиньпин гэрээнд гарын үсэг зурсны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Вучич хэлэхдээ, "Хоёр орон харилцаагаа ахиулж чадсан стратегийн харилцаанаас хамтын ирээдүй рүү шилжиж байна" гэжээ.
Серби Хятадтай улам ойртоход Европын холбоо хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна. Орос Украины эсрэг хийсэн дайн нь баруун Балканы зургаан улс, тэр дундаа Сербийг Европын холбоонд нэгтгэх асуудлыг 27 гишүүн орны мөрийн хөтөлбөрт оруулжээ. АНУ-ын баруун Балканы хойгийн төлөөлөгч Габриэль Эскобар хэлэхдээ, Ши Жиньпины Европт хийж буй айлчлал нь сүүлийн таван жилд анх удаагаа улс орнуудын дунд сөрөг нөлөө үзүүлэх зорилготой гэв. Хятад улс Украины мөргөлдөөнд төвийг сахина гэж мэдэгдсэн ч Оросын дайралтыг “түрэмгийлэл” гэж нэрлэхээс татгалзсан.
Үүнд барууныхан Хятад түрэмгийлэгч орны цэргийн чадавхийг бэхжүүлж байна гэж буруутгасан. Серби Оросын түрэмгийллийг буруутгасан ч Москвагийн эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэхээс татгалзсан юм.
УНГАРЫН НАЙРСАГ ХАРИЛЦААГ ТЭМДЭГЛЭВ
Хятадын удирдагч Сербид хийсэн айлчлалаа өндөрлүүлсний дараа тавдугаар сарын 8-ны орой Унгарын нийслэлд хүрэлцэн ирсэн бөгөөд дараа нь Ерөнхий сайд Виктор Орбантай төрийн зоог барьсан. Брюссельтэй байнга зөрчилддөг байсан Орбан 2010 онд засгийн эрхэнд эргэн ирснээсээ хойш дорно зүгт чиглэсэн гадаад бодлого явуулж, Орос, Хятад болон Азийн бусад орнуудтай эдийн засгийн харилцаагаа ойртуулахыг эрмэлзсээр ирсэн. Барууны орнууд болон Бээжингийн хооронд хүний эрхийн зөрчил, цар тахал, худалдаа, Украин руу Орос түрэмгийлсэн зэргээс болж хурцадмал байдал үүсэн ч үндсэрхэг үзэлтэй Ерөнхий сайд стратегидаа үнэнч хэвээр үлджээ.
Сүүлийн жилүүдэд 9.6 сая хүн амтай Төв Европын тус улс Хятадын цахилгаан машин, батерейны үйлдвэрлэлтэй холбоотой томоохон төслүүдийг татсан байна. Унгарын ерөнхийлөгч Тамаш Сулёк Будапешт дэх ерөнхийлөгчийн ордны хашаанд Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг халуун дотноор хүлээн авч уулзсан байна.
Будапештийг Хятадын далбаагаар чимэглэж, хатуу хамгаалалтад авсан бол Төвдийн далбааг нүднээс далд байлгажээ.
Унгар улс 2022 онд цахилгаан автомашины үйлдвэрлэлийн дэлхийн төв хэмээн сурталчилж эхэлснээс хойш Хятадын хэд хэдэн шинэ бизнес тус улсад өргөжиж эхэлсэн. Унгарын засгийн газрын мэдээлснээр, хоёр улс төмөр зам, авто замын дэд бүтэц, цөмийн эрчим хүч, автомашины үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр 16 орчим өөр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
ЭХ СУРВАЛЖ: POLITUCO, FRANCE NEWS, ALJAZEERA, ASSOCIATED PRESS
ReneeMitchell 2024-05-10 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-10 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-10 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-10 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-10 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-10 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-10 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-10 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-10 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-10 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-10 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-10 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-10 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-10 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-10 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-10 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-10 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-10 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-10 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-10 185.181.247.51
Харуулах боломжгүй.
LisaNeuman 2024-05-10 188.130.186.143
Харуулах боломжгүй.
CourtneyZeigler 2024-05-10 109.248.204.47
Харуулах боломжгүй.
VeronicaStevens 2024-05-10 46.8.11.131
Харуулах боломжгүй.
KristinaVasey 2024-05-10 46.8.110.217
Харуулах боломжгүй.
KatieOsborn 2024-05-10 94.158.190.29
Харуулах боломжгүй.
MelanieKeene 2024-05-10 45.90.196.109
Харуулах боломжгүй.
JanaVazquez 2024-05-10 46.8.106.70
Харуулах боломжгүй.
NicoleSchulte 2024-05-10 46.8.16.178
Харуулах боломжгүй.
ChristinaBrown 2024-05-10 188.130.211.52
Харуулах боломжгүй.
HannaGonzalez 2024-05-10 46.8.193.37
Харуулах боломжгүй.
ElizabethMarks 2024-05-10 46.8.10.213
Харуулах боломжгүй.
AshleyNunez 2024-05-10 188.130.189.161
Харуулах боломжгүй.
AmyFeller 2024-05-10 45.87.252.72
Харуулах боломжгүй.
WendyBruno 2024-05-10 194.32.229.211
Харуулах боломжгүй.
PatriciaJones 2024-05-10 194.32.229.64
Харуулах боломжгүй.
TinaStrong 2024-05-10 95.182.124.163
Харуулах боломжгүй.
RosaAnderson 2024-05-10 45.87.252.152
Харуулах боломжгүй.
KellyOden 2024-05-10 109.248.13.233
Харуулах боломжгүй.
PaolaAlvarez 2024-05-10 109.248.55.109
Харуулах боломжгүй.
HeatherRoth 2024-05-10 109.248.143.247
Харуулах боломжгүй.
LisaZenzola 2024-05-10 109.248.15.99
Харуулах боломжгүй.
BridgetRamirez 2024-05-10 109.248.143.151
Харуулах боломжгүй.
VanessaBarnes 2024-05-10 109.248.205.99
Харуулах боломжгүй.
HeatherAdams 2024-05-10 109.248.138.72
Харуулах боломжгүй.
VeronicaThurman 2024-05-10 46.8.22.118
Харуулах боломжгүй.
TiffanyPressley 2024-05-10 45.11.20.109
Харуулах боломжгүй.
CarmenFaucher 2024-05-10 109.248.166.251
Харуулах боломжгүй.
PriscillaFalt 2024-05-10 188.130.184.130
Харуулах боломжгүй.
LuciaLoos 2024-05-10 46.8.15.144
Харуулах боломжгүй.
TracyLewis 2024-05-10 194.34.248.64
Харуулах боломжгүй.
MichelleChambers 2024-05-10 46.8.57.96
Харуулах боломжгүй.
KatieSullivan 2024-05-10 46.8.154.196
Харуулах боломжгүй.
NicoleReed 2024-05-10 188.130.142.52
Харуулах боломжгүй.
LisaLaroya 2024-05-10 109.248.13.177
Харуулах боломжгүй.
JenniferGibson 2024-05-10 188.130.218.232
Харуулах боломжгүй.
XT 2024-05-10 216.38.195.74
workers dampyyral,zasbaraar; 1y
OC 2024-05-10 216.38.195.74
1;
y workersbntxmnj 2024-05-10 216.38.195.74
###
document ystgaj baingn sarisn xatst,garin yseg zyrxni bichleg, - tejcyzmyadrga 2024-05-10 216.38.195.74
xybuinoz; xydaldaj absan umchid
bvloklox y OrSH 2024-05-10 216.38.195.74
gyilagchlyylxzf
Судлаач 2024-05-10 202.126.89.187
“Хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг” гэж хаана ч байхгүй нэр томьёогоо засаач ээ. “Хувь заяаны нэгдмэл цогц” гэж нэрлэдэг юм. Хэл найруулга гэж нойл. Ийм юм бичиж байх гэж.
зочин 2024-05-10 202.126.91.165
Baruunii gol zorilgo bol oros hyatad orniig suiruulj delhiid gantsaar noyorholoo togtooh. Ene bodlog ni hezee ch heveer baina.
Нэргүй 2024-05-10 66.181.185.135
Сүхбаатар дүүрнийн татварын алба орон сууцны тухайн айлд хамаарах граажнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авахаа зогсоо. Амьдралаас татарсан татварын албаныхан…..