Иргэн хоёр сая төгрөгийн үнэтэй гар утас лизингээр аваад 200 мянган төгрөгийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад ордог бол Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангаас тэрбумаар нь зээл авчихаад төлдөггүй “гар”-ууд дээрх хар жагсаалтад бүртгэгддэггүй дабль стандарт үйлчилж байна.
Уг нь УИХ-аас баталсан хууль, тогтоол бүхэн Монгол Улсын иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэвч Зээлийн мэдээллийн сан нь гахай бусдаас давуу эрхтэй гэсэн шиг ялгамжтай байдлаар үйлчилж буй нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэхүү сангуудыг “сааж амьдрах” зорилгоор Зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгч нарыг бүртгүүлдэггүй байх зохицуулалт хийв үү гэх хардлага ч төрүүлж байгаа юм.
УИХ-аас 2011 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталжээ. Тэр цагаас хойш 13 жил өнгөрч, энэ хугацаанд банк санхүүгийн салбар хэд дахин томорч, иргэд, аж ахуй нэгжүүдэд олгодог зээлийн хэмжээ ч өссөн. Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тусгай сангаас зээл авсан зээлдэгч нартай холбоотой дуулиан тасраагүй. “Шилэн” ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил Засгийн газраас тусгай сангуудын мэдээллийг ил тод болгоход хамгийн их “тоногдсон” санд Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангууд нэрлэгдсэн.
Үүнээс өмнөх Засгийн газар ч тусгай сангуудад шалгалт хийгээд зөрчил дутагдал ихээр гарсныг мэдэгдсэн удаатай. Энэ талаар тухайн үеийн Засгийн газарт Сангийн сайдын алба хашиж байсан Ч.Хүрэлбаатар ““Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” –гаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж ч байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкы Зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна” гэж мэдэгдэж байв.
Хуулийн цоорхойг ашиглаад Засгийн газрын тусгай сангаас давхардуулан зээл аваад байгааг эрх баригчид мэдсэн хэрнээ өнөөг хүртэл өөрчлөх талаар санал санаачлага гаргаагүй нь давуу эрх эдлэхийг хүссэн хэрэг биз.
Хэрэв эрх баригчид 2019 оны шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн орчноо чангаруулсан бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чанаргүй зээлийн хэмжээ 2022 оны тавдугаар сарын байдлаар 240 тэрбум төгрөгт хүрэхгүй л байсан болов уу.
Боловсролын зээлийн сангаас 300, 400 сая ам.долларын зээл авч гадаадад суралцсан зээлдэгч нар зээлийн шаардлагаа хангаагүй хэр нь одоог болтол Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. Гэтэл дотоодын их дээд сургуульд тус сангаас зээл авч суралцсан залуус зээлээ барагдуулж чадаагүйгээс Зээлийн мэдээллийн сангийн хар дансанд бүртгэгдсэн байдаг. Гадаадын их дээд сургуульд суралцсан суралцагчийн зээлийн хэмжээ, дотоодод суралцсан суралцагчийн зээлийн хэмжээ газар тэнгэр шиг зөрүүтэй. Гэвч хамгийн их зээл авсан хэрнээ гэрээний нөхцөлөө биелүүлээгүй байсан ч Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй, харин түүнээс хэд дахин бага зээл авсан зээлдэгч нь хар дандсанд бүртгэгддэг нь зөвхөн Монголд л байгаа дабль стандарт гэж хэлж болох болов уу.
Засгийн газрын тусгай сангийн зээлийн хэмжээ хэдэн тэрбумаар эргэлдэхийн зэрэгцээ жилийн хүү нь 3-6 хувь байдаг. Харин бусад зээлийн тухайд жилийн хүү нь 16-25 хувь дотор эргэлдэж буй.
УИХ-аар өнгөрсөн жил Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байхад томоохон компаниуд зээл авсан. Зээл нь төлөгдөөгүй учир бүх материалыг нь жалганд аваачиж шатаасан гэдгийг тухайн үед хэвлэлээр бичиж байлаа. Өмнөх өрөө яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй” гэдэг асуудал хөндөж байв.
Засгийн газрын тусгай сан асуудалтай болоод ирэхээр нэр усыг нь өөрчлөх эсвэл нэгтгэх зэргээр “косметик” завсар оруулдаг нь асуудлыг углуургаар нь шийдэх бус хуудуутай зүйлийг халхавчлах арга зам нь болж ирсэн байхыг ч үгүйсгэхгүй байгаа.
Засгийн газрын дэргэд өнөөдөр дараах 25 тусгай сан ажиллаж байна.
- Байгаль орчин, уур амьсгалын сан;
- Боловсролын зээлийн сан;
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
- Засгийн газрын нөөц сан;
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
- Ирээдүйн өв сан;
- Кино урлагийг дэмжих сан;
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
- Нийгмийн даатгалын сан;
- Нийгмийн халамжийн сан;
- Соёл, урлагийг дэмжих сан;
- Спортыг дэмжих сан;
- Төсвийн тогтворжуулалтын сан;
- Улсын авто замын сан;
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
- Хөдөө аж ахуйг дэмжих сан;
- Шинжлэх ухаан, технологийн сан;
- Эрүүл мэндийг дэмжих сан;
- Эрүүл мэндийн даатгалын сан;
- Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан;
- Хүүхдийн төлөө сан;
Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан зэрэг юм.
Цаашид УИХ, Засгийн газар Монголбанкны дэргэдэх Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, хүн бүрт тэгш үйлчилдэг байхаар зохицуулалт хийхгүй бол тусгай сангуудыг сааж амьдардаг хэсэг бүлэг этгээдүүдийн үйлдэл зогсохгүй үргэлжилсээр л байх болов уу.
Г.ХОРОЛ
ReneeMitchell 2024-05-10 46.8.14.208
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-10 188.130.137.164
Харуулах боломжгүй.
LaurenFournier 2024-05-10 46.8.23.47
Харуулах боломжгүй.
JamieBowness 2024-05-10 46.8.223.188
Харуулах боломжгүй.
CindyPaladin 2024-05-10 46.8.23.164
Харуулах боломжгүй.
AngelBarker 2024-05-10 109.248.49.121
Харуулах боломжгүй.
CherylViljoen 2024-05-10 46.8.15.213
Харуулах боломжгүй.
CynthiaBurns 2024-05-10 45.15.72.159
Харуулах боломжгүй.
MaryMarie 2024-05-10 188.130.210.108
Харуулах боломжгүй.
BellaValencia 2024-05-10 194.32.229.173
Харуулах боломжгүй.
JulieRivera 2024-05-10 46.8.15.143
Харуулах боломжгүй.
ReginaSanders 2024-05-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
NicoleThompson 2024-05-10 46.8.22.11
Харуулах боломжгүй.
HelenCarter 2024-05-10 109.248.15.24
Харуулах боломжгүй.
ElizabethAmorina 2024-05-10 46.8.192.64
Харуулах боломжгүй.
KaylaRatcliff 2024-05-10 45.90.196.62
Харуулах боломжгүй.
AprilGrant 2024-05-10 46.8.56.122
Харуулах боломжгүй.
EbonyBallard 2024-05-10 188.130.129.125
Харуулах боломжгүй.
IsabelMerchant 2024-05-10 109.248.143.40
Харуулах боломжгүй.
StephanieSorrels 2024-05-10 46.8.106.142
Харуулах боломжгүй.
WendyNelson 2024-05-10 185.181.247.51
Харуулах боломжгүй.
LisaNeuman 2024-05-10 188.130.186.143
Харуулах боломжгүй.
CourtneyZeigler 2024-05-10 109.248.204.47
Харуулах боломжгүй.
VeronicaStevens 2024-05-10 46.8.11.131
Харуулах боломжгүй.
KristinaVasey 2024-05-10 46.8.110.217
Харуулах боломжгүй.
KatieOsborn 2024-05-10 94.158.190.29
Харуулах боломжгүй.
MelanieKeene 2024-05-10 45.90.196.109
Харуулах боломжгүй.
JanaVazquez 2024-05-10 46.8.106.70
Харуулах боломжгүй.
NicoleSchulte 2024-05-10 46.8.16.178
Харуулах боломжгүй.
ChristinaBrown 2024-05-10 188.130.211.52
Харуулах боломжгүй.
HannaGonzalez 2024-05-10 46.8.193.37
Харуулах боломжгүй.
ElizabethMarks 2024-05-10 46.8.10.213
Харуулах боломжгүй.
AshleyNunez 2024-05-10 188.130.189.161
Харуулах боломжгүй.
AmyFeller 2024-05-10 45.87.252.72
Харуулах боломжгүй.
WendyBruno 2024-05-10 194.32.229.211
Харуулах боломжгүй.
PatriciaJones 2024-05-10 194.32.229.64
Харуулах боломжгүй.
TinaStrong 2024-05-10 95.182.124.163
Харуулах боломжгүй.
RosaAnderson 2024-05-10 45.87.252.152
Харуулах боломжгүй.
KellyOden 2024-05-10 109.248.13.233
Харуулах боломжгүй.
PaolaAlvarez 2024-05-10 109.248.55.109
Харуулах боломжгүй.
HeatherRoth 2024-05-10 109.248.143.247
Харуулах боломжгүй.
LisaZenzola 2024-05-10 109.248.15.99
Харуулах боломжгүй.
BridgetRamirez 2024-05-10 109.248.143.151
Харуулах боломжгүй.
VanessaBarnes 2024-05-10 109.248.205.99
Харуулах боломжгүй.
HeatherAdams 2024-05-10 109.248.138.72
Харуулах боломжгүй.
TiffanyPressley 2024-05-10 45.11.20.109
Харуулах боломжгүй.
CarmenFaucher 2024-05-10 109.248.166.251
Харуулах боломжгүй.
PriscillaFalt 2024-05-10 188.130.184.130
Харуулах боломжгүй.
LuciaLoos 2024-05-10 46.8.15.144
Харуулах боломжгүй.
TracyLewis 2024-05-10 194.34.248.64
Харуулах боломжгүй.
MichelleChambers 2024-05-10 46.8.57.96
Харуулах боломжгүй.
KatieSullivan 2024-05-10 46.8.154.196
Харуулах боломжгүй.
NicoleReed 2024-05-10 188.130.142.52
Харуулах боломжгүй.
LisaLaroya 2024-05-10 109.248.13.177
Харуулах боломжгүй.
JenniferGibson 2024-05-10 188.130.218.232
Харуулах боломжгүй.
WendySaucier 2024-05-10 5.183.130.175
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-10 66.181.185.135
Орон сууцандаа байгаа грааш, зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөөчээ. Орон сууцны үл хөдлөхдөө хамт бичигдсэн бол чөлөөлдөг ягавартай байдлаа арилгаачээ. одоо үед орон байр грааш тусдаа зарагдах нь их болсон шүү дээ. Татварынхан амьдралаас тасарчээ… ТЕГ анхаарна уу….
зочин 2024-05-10 103.57.92.187
Воловсролын зээлийн сангийн загалмайлсан эцэг сайд асан Гантөмөрийн нэр сүр хүч бадарч тахин шүтэгдэж АН даргын алба хашиж УИХ дэвших гэж байгаа нь сангийн зээлдэгчид ямар их хүчтэйг харуулж бна
Нэргүй 2024-05-10 202.126.91.144
МАНгаруудын хулгайн хажууд шүлс төдий шдээ даанч эрх баригчид хулгайч нар аа хамгаалж байгаа
Нэргүй 2024-05-10 188.162.254.54
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг завдсан шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2024-05-10 188.162.254.54
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг завдсан хусдэг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!
LeslieManzanares 2024-05-10 95.182.126.85
Харуулах боломжгүй.