Монгол хүн бүр баялагтаа эзэн болох тогтолцооны түүхэн өдөр тохиож байна. Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр /2024.05.09/ “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-нд гарын үсэг зурж, хуримтлалын санг мөнгөжүүллээ. Хуримтлалын сан нь эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх зорилготой. Иймээс стратегийн орнуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК-аар дамжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнийг Монголбанк дахь хуримтлалын сангийн дансанд төвлөрүүлж, энэ онд нийтдээ 1.2 их наяд төгрөгийн орон сууцны зээл гаргана. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 2 дахин нэмэгдэж, 10 мянган айл өрхийг орон сууцанд хамруулах боломжтой нээгдлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Түүхэн үйл явдал болж байна. Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болж эхэлж байгаа энэ суурь тогтолцооны албан ёсны эхлэлийн өдөр болж байна. Үндэсний баялгийн сан гэдэг маань ирээдүйдээ ч баялагаа хувиарлаж, хадгалж, одоо үедээ ч хэрэглэе. Мөн хөгжлийнхөө томоохон хөрөнгө оруулалтуудыг ч үүгээр дамжуулж, санхүүжүүлж, баяжуулж, хөгжье гэдэг концепцтэй. Өнөөдөр Баялгийн сангийн энэ гурван сангаас хуримтлалын сангийн дансыг Монголд банкинд нээлээ. Ирээдүйн өв сангийн талаар Монголын ард түмэн ерөнхий ойлголттой байдаг. Тэгвэл хуримтлалын сан одоо юунд зарцуулагдах вэ гэвэл нэгт, эрүүл мэнд, хоёрт, боловсрол, гуравт, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулагдана. Одоогоор хамгийн эрэлт хэрэгцээтэй, хангалттай нийлүүлэлт хийж чадахгүй, хүрэлцээ муутай байгаа тулгамдсан асуудал бол ипотекийн зах зээлд нийлүүлж байгаа зээлийн эх үүсвэр. Тиймээс 2023 оны төрийн өмчит оролцоотой уул уурхайн компаниудад хуримтлагдсан ашгаас 500 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" компаниар дамжуулан Монголбанкинд нээсэн дансандаа бий болгосноор цаашдаа ипотекийн хөрөнгийн эх үүсвэр дээр нэмж хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж, арвижуулах зорилготой. Онцолж хэлэхэд, Монголын ард түмэн баялагтаа эзэн болох тогтолцоо албан ёсоор эхэлж байгаа түүхэн өдөр тохиож байна.

3,569.17






















































Холбоотой мэдээ