Путинээс болж Стивен Сигал хоригт өртөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Путинээс болж Стивен Сигал хоригт өртөж магадгүй

Путинээс болж Стивен Сигал хоригт өртөж магадгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-ны Мягмар гаригт болсон. Жүжигчин Стивен Сигал уг арга хэмжээнд оролцсоныхоо төлөө Европын холбооны хоригт өртөж магадгүй байна.

Стивен Сигал өмнө нь олон удаа Путиныг магтаж байсан удаатай. Тодруулбал, 2014 онд ОХУ Крымийг эзлэн түрэмгийлэхэд Сигал дэмжиж байжээ. Энэ удаад ч бас арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Тэр бол дэлхийн хамгийн агуу удирдагч. Украины эсрэг дайралтыг хоёр жил гаруй удирдаж буй Путин байгаа цагт Оросын ирээдүй хамгийн гэрэлтэй байна” гэжээ.

Ийн Путиныг дэмжсэн нь түүнийг Европын холбооноос эцэслэн боловсруулж буй хориг арга хэмжээний бай болгож магадгүй болов. Чухам ямар хориг арга хэмжээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Мичиган мужийн уугуул иргэн Сигалыг Оросын иргэн болсны дараа буюу 2017 онд Украинд нэвтрэхийг нь хориглосон. Дараа жил нь ОХУ түүнийг Гадаад хэргийн яамны хүмүүнлэгийн элчээр АНУ-д томилжээ. Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард Стивен Сигалыг Оросын найрамдлын одонгоор шагнасны дараа тэр өөрийгөө "нэг сая хувь орос хүн" гэж зарласан юм.

Дашрамд дурдахад, Путины тангараг өргөх ёслолд АНУ, Их Британи, Канад болон Европын холбооны гишүүн 20 улс төлөөлөгчөө илгээхээс татгалзжээ.

Эх сурвалж: DAILY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж