Аун Сан Су Читэй ярилцах хүсэлт хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Аун Сан Су Читэй ярилцах хүсэлт хүргүүлжээ

Аун Сан Су Читэй ярилцах хүсэлт хүргүүлжээ

Мьянмарын удирдагч асан, Нобелийн шагналт Аун Сан Су Чиг өнгөрсөн сард шоронгоос гэрийн хорионд шилжүүлсэн. Мьянмарын арми 2021 онд төрийн эргэлт хийснээс хойш Аун Сан Су Чиг хорьж байна. Тэрбээр эх орноосоо урвасан, авлига авсан, харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргээр 27 жилийн хорих ял сонссон.

Тэгвэл Камбожийн ерөнхий сайд асан Хун Сен Мягмар гаригт Мьянмарын хунтагийн удирдагчаас Аун Сан Су Читэй ярилцах зөвшөөрөл хүссэн байна. Мьянмарын армийн дээд генерал Мин Аун Хлайн, Хун Сен нар видео дуудлага хийх үед тэр ийм хүсэлт тавьжээ. Албан тушаалаа хүлээж аваад ердөө нэг сарын нүүр үзэж буй Хун Сен ийнхүү Аун Сан Су Читэй шууд ярилцах хүсэлт тавьсан нь дипломат фронтод идэвхтэй байгаа гэдгээ харуулах оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Хун Сен, Аун Сан Су Чи нар олон жил хамтран ажилласан бөгөөд АСЕАН-тай холбоотой олон асуудлыг хэлэлцэж байжээ.

Мөн тэрбээр "Таван цэгийн зөвшилцөл" гэгддэг АСЕАН-ы энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг Мьянмарын цэргийн даргаас хүсэв. Хун Сен 2022 онд АСЕАН-ыг даргалж байхдаа Мьянмарт айлчилсан бөгөөд төрийн эргэлт гарснаас хойш Мин Аун Хлайнгтай уулзсан анхны гадаад удирдагч байсан юм.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж