Саудын Арабд 2027 онд болох хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх багуудыг сонгон шалгаруулах плэй-оффын тоглолтын сугалаа өнөөдөр/2024.05.09/ Малайзын Куала Лумпур хотод боллоо.
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг уг тэмцээний хэсгийн шатны өмнөх плей-оффын тоглолтыг Зүүн Тиморын шигшээ багийн эсрэг хийхээр болжээ.
Тус плей-оффын эхний тоглолт ирэх есдүгээр сарын 05-нд өрсөлдөгч багийн талбайд болох бол хариу тоглолт есдүгээр сарын 10-нд Монгол Улсад болохоор товлогдсон бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулж, хэсгийн шатанд өрсөлдөх боломжтой болно.
Монголын шигшээ багийн хувьд өмнө нь Зүүн Тиморын шигшээ багтай 2015 онд ДАШТ-ний урьдчилсан шатны өмнөх плэй-оффын шатанд учраа таарч байсан билээ.
Холбоотой мэдээ