Бразил: 1.4 сая хүн хоргодох байранд байна

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Бразил: 1.4 сая хүн хоргодох байранд байна

Бразил: 1.4 сая хүн хоргодох байранд байна

Бразилийн өмнөд хэсэгт болсон үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 100-д хүрлээ гэж орон нутгийн иргэний хамгаалалтын агентлаг мэдээлэв. Онцгой байдлын багийнхан сураггүй алга болсон олон арван хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна. Бразилийн Рио Гранде-ду-Сул мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас 400 орчим хотын барилга гамшигт нэрвэгдэв.

Үерийн улмаас олон 100 хүн бэртэж, 160 мянган хүн гэр орноо орхин явжээ. Байгалийн гамшгийн үндэсний төвөөс тус улсын өмнөд хэсэгт аадар бороо үргэлжлэх төлөвтэй байгаа тул үерийн аюулаас дахин сэрэмжлүүлэв. Үерийн гамшигт нэрвэгдээд буй бүс нутгийн иргэд ундны ус, хоол тэжээлийн хомсдолд орсон ба тог, цахилгаангүйн улмаас тусламж дуудах боломжгүй болжээ.

Мужийн захирагч Эдуардо Лейте нийслэл Порто Алегри болон бусад бүс нутагт "онц байдал үргэлжилсээр" байгаа тул хүний амь эрсдэх магадлал өндөр байгааг анхаарууллаа. Порто Алегри дахь зургаан ус цэвэрлэх байгууламжийн хоёр нь хэвийн ажиллаж байгаа ба эмнэлэг, хорогдох байгууламжид байх 1.4 сая орчим хүнд том усны машинаар цэвэр ус хүргэж байна.

Бразилийн ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва оршин суугчдын хэрэгцээг хангахад "нөөцөд хомсдол үүсэхгүй" гэж амласан. Тэрбээр "Рио Гранде-ду-Сулд тулгарч буй санхүүгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бид ойлгож байна" гэж хэлээд "хэрэгтэй бүхнээ" засгийн газраас авахыг хүсч буйгаа мэдэгдэв. Цаг агаар тогтвортой болох үед үерийн түвшинг тодорхойлж болно. Улс даяар 15 мянга орчим цэрэг, гал сөнөөгч, сайн дурынхан үерийн усанд боогдсон хүмүүсийг аврахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж