Хот тэлж, барилга байгууламж, зам, талбай нэмэгдэхийн хэрээр жил бүр ус зайлуулах шугам хоолойн асуудал хүнд байгааг албаныхан хэлдэг. Ус зайлуулах шугам хоолойг ном журмын дагуу дэд бүтэцдээ тусгачихвал иргэд гутал хувцсаа норгон байж, эр эм, хөгшин залуугүй уртын харайлтын спортод хүч үзэх шаардлагагүй. Гэвч албан тушаалтнуудыг алмайран суух зуур хавар ирдгээрээ ирж, усан бороо ордгоороо оров. Нийслэл Улаанбаатарт уран гулгалтын улирал дуусч, уртын харайлтын улирал эхэллээ.
Холбоотой мэдээ