Дарханы замд гарсан ослын газарт үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Дарханы замд гарсан ослын газарт үзлэг хийж байна

Дарханы замд гарсан ослын газарт үзлэг хийж байна

Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулахад уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг иргэн нас барсан, хоёр хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.


Дархан чиглэлийн авто зам Урьхан зоогийн газрын ойролцоо өнөөдөр /2024.05.09/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын газарт цагдаагийн алба хаагчид үзлэг, хэмжилт хийж байгаа бөгөөд мэдээллийг тодруулан хүргэнэ.

Тус чиглэлийн автозамд урсгал засвар хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоор жолооч нар урсгал сөрж, осол гарах эрсдэл их гарч байгаа аж.
Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, одоогоор ослын газрын үзлэг, хэмжилт хийж байна гэх мэдээллийг өглөө.
Дарханы замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ иргэд жолооч нар хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байхыг ТЦА-наас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж