Асашёорюү Москвад очиж, багаа дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Асашёорюү Москвад очиж, багаа дэмжинэ

Нэгэн үе арлын Японыг эзэгнэж байсан мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж хэдхэн хоногийн дараа хойд хөршийн нийслэл Москва хотноо эхлэх бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо баг тамирчдыг дэмжихээр ОХУ-ыг зорих гэнэ. Их аварга өдгөө Токио хотноо байгаа бөгөөд зодог тайлж, эх орондоо ирснээс хойш долоон сарын хугацаа өнгөрөөд байгаа юм. Токиод очсон түүний гол зорилго нь ирэх сарын 3-нд болох зодог тайлах ёслолынхоо талаар сумочдод тайлбар хийхээр бөхчүүдийн хуралд оролцох явдал байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж