Палестин НҮБ-д элссэнээс энх тайван эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Палестин НҮБ-д элссэнээс энх тайван эхэлнэ

Палестин НҮБ-д элссэнээс энх тайван эхэлнэ

НҮБ-ын гишүүн 193 улс Палестиныг 194 дэх гишүүн улсаар элсүүлэх саналыг тавдугаар сарын 10-нд өгснөөр Газын зурвасын дайн болон Палестины ард түмний олон жилийн зовлон зүдгүүрийг зогсоож чадна гэж шинжээчид үзэж байна. Арабын бүс нутаг удаа дараа хоёр орны энх тайвны саналыг Израильд хүргүүлсэн. Араб-Исламын онц дээд хэмжээний уулзалт 2023 онд болсон ба тухайн үед мөн адил санал хүргүүлсэн байдаг. Энэ удаад тавдугаар сарын 16-нд бүс нутгийн удирдагчид Арабын лигийн 33 дахь дээд хэмжээний уулзалтад цугларч, энх тайван, тогтвортой байдлын төлөө дахин нэг уриалга гаргах болно.

Ойрхи Дорнодод дайныг зогсоож, харилцаагаа хэвийн болгох арга зам тодорхой байна гэж олон улсын судлаач Жеффри Сакс мэдээлэв. Энэ нь 1967 оноос хойш хил дээр байрлаж буй, Зүүн Иерусалимд нийслэлтэй, исламын шашинтнуудын Палестин улсыг НҮБ-д элсүүлэх юм. Дараа нь дипломат харилцаа тогтоож, Израиль, Палестин хоёр улсын аюулгүй байдлыг хангана. Олон улсын эрх зүй, НҮБ-ын тогтоолд тусгагдсан хоёр төрийн шийдлийг дэлхийн дийлэнх улс орнууд хүлээн зөвшөөрч байгаа нь гарцаагүй.

Өнөөдөр 193 улсаас 142 нь Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа ч АНУ тус улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг хориглоод байна. Израиль улс апартеидын дэглэмийг үргэлжлүүлэх хандлагыг баримталж, дайны байр сууриа хадгалсаар байна. Барбадос, Ямайка, Тринидад, Тобаго улсууд Палестинтай дипломат харилцаа тогтоогоод удаагүй байгаа ба Ерөнхий Ассамблейн гишүүнээр элсэхийг олонхын саналаар батлахад бэлэн болжээ. Палестин улсыг "эрх чөлөөтэй" гэж тодорхойлох хөдөлгөөн АНУ, Их Британи болон бусад улс орнуудын коллежийн хотхонуудад өрнөсөн хэвээр. Оюутнууд тарчлал ба геноцидыг зогсоохыг идэвхтэй шаардаж байна.

Палестиныг НҮБ-ын гишүүн орны хувьд угтан авснаар НҮБ Израиль, Палестины аюулгүй байдлыг хангахад чухал алхам хийх болно. Энх тайвныг олон улсын эрх зүй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Арабын орнууд, цаашлаад дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болно. Дэлхийн иргэд олон арван жилийн хүчирхийллийг зогсоох  түүхэн мөчид ирлээ. Дахиж энх тайвны үйл явцыг улс төрийн заль мэхэнд унагах хэрэггүй болох боломжтой. Палестиныг НҮБ-д элсүүлэх нь эцсийн цэг биш, харин эхлэл нь болох шийдлийг нэн даруй хэрэгжүүлэх замаар энх тайван бий болно гэж шинжээчид үзсэн.

"Дипломат харилцааг хүлээн зөвшөөрөх нь харилцан аюулгүй байдлыг хангах цаашдын чухал алхмуудыг бий болгох ёстой" гэж Жеффри Сакс ярьжээ. НҮБ-ын бүх гишүүн орнууд тавдугаар сарын 10-нд  олон улсын хуулийг дээдлэн, шударга ёс, энх тайвны төлөө саналаа өгөх цаг болов.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж