Жижиг гол горхины эх татамд 10 га талбайг ойжуулна

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Жижиг гол горхины эх татамд 10 га талбайг ойжуулна

Жижиг гол горхины эх татамд 10 га талбайг ойжуулна

Голын татмын ойжуулалтыг эхлүүлэхээр 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар гарсан. Энэ нь гол, горхины урсацыг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах, үерийн урсац зохицуулах зэргээр олон талын ач холбогдолтой аж.

Энэ талаар  Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдээлэл өгөхдөө "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" аяны хүрээнд  гол горхины эхийг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх бохирдлоос хамгаалах, татмын ойг  ойжуулах зэрэг олон ажил төлөвлөсөн. Уг ажлуудыг хийх зорилтын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын албан даалгавар гарсан. Уг албан даалгаврын хүрээнд жижиг гол горхины эх татмыг ойжуулна. Энэ хүрээнд 21 аймгийн Засаг дарга, 29 сав газрын захиргаад, 46 сум дундын болон сумын ойн ангийн удирдлагуудад албан даалгаврын чиглэл өгсөн байна. Говьсүмбэр, Дархан-Уул аймгаас тав, бусад аймгуудад арав хүртэлх голыг сонгосон. Тухайн голынхоо татамдаа арван га талбайг ойжуулах ажлыг хийнэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газар болон усны газартай хамтарсан аргачилсан зөвлөмж гаргаж байгаа. Зөвлөмжийн дагуу голын татмын ойг ойжуулах ажил явагдана. Голын татамд хийгдэж байгаа ойжуулалтыг нийтийн эзэмшлийн талбайд хийнэ. 2024 онд Ойн салбарын 100 жилийн ой тохиож байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2024 оныг “Ойн” жил болгон зарласан. Ойн жилийн хүрээнд жижиг гол горхины эх татмын ойг ойжуулах ажлыг хоёр жилийн хугацаанд  хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар Ойн газраас Булган аймгийн Орхон, Төв аймгийн Батсүмбэр, Говь-Алтай Шарга, Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Эрдэнэмандал сумдад тодорхой голуудыг сонгож  татмын ойн  ойжуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна. Татмын ойг ойжуулснаар шар шороон шуурга, цөлжилт, бэлчээрийн доройтол, суурин газрын агаарын бохирдлыг бууруулна. Мөн гол горхины урсацыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж