ЮНЕСКО-ийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо боллоо. Чуулганы хүрээнд Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад “Элдэв очир” анхны маркийн цуглуулга, “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг”-ийг тус тус бүртгүүллээ.
Мөн чуулганы үеэр гишүүн улсуудаас бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн 21 өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр бүртгэв.
Бүртгэгдсэн өвийн дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Элдэв очир” анхны маркийн цуглуулга, “Халхын долоон хошуу, дөрвөн аймгийн ноёдын гэрийн үеийн бичиг” баримтат өв орсон юм. Үүгээр манай улс Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад таван өвийг амжилттай бүртгүүлээд байна.








Холбоотой мэдээ