Саран дээрээс ”Луноход 2”-ыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Саран дээрээс ”Луноход 2”-ыг олжээ

   Сарны гадаргууны зурагнууд дундаас эрдэмтэд "Луноход 2"-ыг оллоо. LRO хиймэл дагуулын эх дэлхий рүү илгээсэн зурагнууд дотроос судлаачид  эхлээд дээрх төхөөрөмжийн мөрийг олж харжээ. Тэгээд дараа нь их биеийг олсон байна. Мөн нааш цааш холхисон мөрүүд нь ч тодорхой болсон аж. "Луноход 2"-ыг анх ЗХУ сар руу гариг хоорондын "Луна 21" станцаар зөөж аваачсан бөгөөд 1973 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр сарны гадаргуу дээр буусан байна. Тэр саран дээр 37 км замыг туулж эх дэлхий рүү үнэтэй мэдээллийг илгээж байлаа.

   Одоо хэр нь эх дэлхийгээс гадна ажиллаж байгаа төхөөрөмжүүд түүний энэ амжилтыг эвдэж чадаагүй байна.
                                                                                                                              Л.Золбаяр
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж