ЗХУТ: Борооны улмаас тэг зогсолт үүссэн

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

ЗХУТ: Борооны улмаас тэг зогсолт үүссэн

ЗХУТ: Борооны улмаас тэг зогсолт үүссэн

Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Өнөөдөр бороо орсоны улмаас төвийн ихэнх зам тэг зогсолттой байгаа бөгөөд иргэд үүнийг зам засвар хийж байгаа эсвэл осол гарсан байж болзошгүй гэж хэлж байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөний ачаалал яагаад нэмэгдэж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.

ЗХУТ-өөс өгсөн мэдээллээр, зам засвар болон осол аваартай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдээгүй.

Бороо орсон учир замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зарим замд тэг зогсолт үүссэн. Удахгүй зорчих хөдөлгөөн хэвийн болно гэлээ.

Цас, бороо орсон үед нийслэлийн авто замууд тэг зогсдог. Өнөөдөр тэдгээр өдрийн нэг нь. Түгжрэл ихэсч, иргэд нэг байршилдаа 2-3 цаг зогссон төдийгүй халтиргаатай байсан учир автозамын осол ч гарч байгааг цахим хуудастаа бичжээ. Тээврийн цагдаагийн албанаас замуудад зохицуулалтуудыг хэвийн хийж байна гэх хариултыг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж