The MongolZ-г тайвширч болохгүйг VP сануулав

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

The MongolZ-г тайвширч болохгүйг VP сануулав

The MongolZ-г тайвширч болохгүйг VP сануулав

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад эхэлсэн. Хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, өнгөрсөн Мягмар гаригаас эхлэн хасагдах шатны тоглолтууд үргэлжлэв. Энэхүү тэмцээнд бүс нутаг бүрийн шилдэг 32 баг өрсөлдсөн бөгөөд хасагдах шатанд Монголын "The MongolZ" баг Ази тивээ төлөөлөн ганцаараа шалгарсан. Шалгарахдаа хүртэл хэсгийн хоёрдугаар байраар шалгарч, хасагдах шатны хоёрдугаар хэсгээс тэмцээнээ үргэлжлүүлсэн.

Тэд өнөөдөр/2024.05.09/ үүрээр Оросын алдарт "VP" буюу "Virtus Pro" багтай тоглолоо. Хоёр баг өмнө нь гурван удаа учраа таарахад "VP" гурван удаа ялсан байв. Гэхдээ сүүлд учраа таарснаас хойш "The MongolZ"-ийн тактик, буудалт, ойлголцол сайжирч, дэлхийн хүчирхэг багуудыг ч буулган авсан. Тиймээс энэ удаагийн тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болно гэж олон хүн хүлээсэн. Хүлээлт ёсоор ч эн тэнцүүхэн өрсөлдөв.

Эхний мапыг "VP" сонгож, "Overpass" дээр тоглохоор болсон. "VP"-ийн "Overpass" бол тэдний гол тоглодог мапуудын нэг. Гэвч "The MongolZ" тэдний эсрэг сайн бэлдсэн гэдгээ харуулж, 13-11 гэсэн харьцаатай буулган авсан. Үүний дараа "The MongolZ"-ийн гол мап "Mirage" дээр тоглосон. Харамсалтай нь, "VP" тоглолтын эхнээс илүү байж, тэргүүллээ хадгалсаар 13-6 гэсэн харьцаатай хожив. Ийнхүү шийдвэрлэх тоглолт "Ancient" дээр болсон. "Ancient" бол "The MongolZ"-ийн сайн тоглодог мапуудын нэг. Үүнийгээ ч харуулж, эхний хагаст 10-2 гэсэн харьцаатай илүүрхсэн. Байр солиод хоёрдугаар хагасын эхлэлд 11-2 болгов.

Үзэгчид, аналистууд, "The MongolZ"-ийнхон өөрсдөө ч тоглолт ингээд дууслаа гэж бодсон нь лавтай. Гэвч "VP" 11 дараалан ялж, 13-11 гэсэн харьцаатай хожил байгуулж, хэцүү байдлаас гайхалтай эргэн ирлээ.

Дээрх хоёр багийн аль хожсон нь шөвгийн наймд "Complexity"-тай учраа таарах байв. Хэрэв "The MongolZ" шалгарсан бол "Complexity"-ийг хожиж, хагас шигшээд шалгарах боломж ч байв. Учир нь Монголын баг "Complexity"-ийг нутагт нь хоёр ч удаа хожсон түүхтэй. Гэхдээ спортод "хэрвээ" гэж байдаггүй.

"The MongolZ" баг 9-12 дугаар байраар тэмцээнээ өндөрлүүлж, 23.5 мянган ам.долларын эзэд боллоо. Залуу бүрэлдэхүүнтэй тэд яван чангарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж