Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгуулав

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгуулав

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгуулав
АНУ-ын Флорида мужид өнөөдөр/2024.05.09/ сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв.
Тулааны гуравдугаар үед Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авсанаар арав дараалан ялалт байгууллаа. Үүнээс дөрөвт нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ.
Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпийн эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж