Олон улсын шүүмжлэх эрхийг боосон "Антисемит"

Хуучирсан мэдээ: 2024.05.09-нд нийтлэгдсэн

Олон улсын шүүмжлэх эрхийг боосон "Антисемит"

Олон улсын шүүмжлэх эрхийг боосон "Антисемит"

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим тавдугаар сарын 1-нд антисемитизмын (үндэстний цөөнхийн эсрэг үзэл) тодорхойлолтыг өргөжүүлэх хуулийн төслийг баталсан. Конгрессын дээд танхим болох Сенат одоо хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах төлөвтэй байна. Ардчилсан намын Сенатын олонхийн удирдагч Чак Шумер Пүрэв гаригт “Энэ хуулийн төсөл зарим Ардчилсан болон Бүгд найрамдах намын эсэргүүцэлтэй тулгарсан ч бид урагшлах хамгийн сайн арга замыг эрэлхийлэх болно" гэж мэдэгдэв.

Иргэний эрх чөлөөний төлөөх хэд хэдэн бүлгийн эсэргүүцэлтэй мөн адил тулгарсан ч үндэстний цөөнхийн төлөөх хуулийн төсөл мэтгэлцээн дагуулаад байна. Хуулийн төсөл нь Израиль улс болон сионизмыг шүүмжлэх явдлыг антисемитизмтэй хольж хутгасан гэж буруутгагдаж байсан Холокостыг дурсах олон улсын холбоо (IHRA)-ны боловсруулсан тодорхойлолтыг кодчилсон болно.

“IHRA” гэж юу вэ?

Энэ нь 1998 онд Стокгольм хотод байгуулагдсан олон улсын засгийн газар хоорондын нэгдсэн байгууллага. Тус байгууллага 35 гишүүн орон, найман ажиглагчаас бүрддэг. Зорилго  нь "Холокостын боловсрол, дурсамж, судалгаа"-г сайжруулах явдал юм. Тус байгууллага 2016 оны тавдугаар сарын 26-ны өдөр, Бухарест хотноо болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр антисемитизмийн тодорхойлолтыг хууль бус мэдэгдэл болгон баталсан.

“IHRA”-ийн тодорхойлолт нь дараах дөрвөн тайлбараас бүрдэнэ. Үүнд "Антисемитизм нь үзэн ядах байдлаар илэрхийлэгдэж болох еврейчүүдийн талаарх тодорхой ойлголт юм. Антисемитизмын риторик болон бие махбодийн илрэл нь еврей, еврей биш хүмүүс эсвэл тэдний өмч хөрөнгө, нийгэмлэгийн байгууллагууд болон шашны байгууламжуудад чиглэгддэг” аж. Мөн энэ нь 11 “антисемитизмын орчин үеийн жишээ"-тэй бөгөөд Израиль долоод нь багтдаг. Жишээ нь, антисемитизм нь "Еврей ард түмний өөрийгөө тодорхойлох эрхийг үгүйсгэх. Өөрөөр хэлбэл, Израиль улс оршин тогтнох нь арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхалтын бай болох " гэж бий. Мөн "[Израиль]-аас бусад ардчилсан үндэстний хүсээгүй эсвэл шаардаагүй зан авирыг шаардах замаар давхар стандарт" хэрэглэх, "Орчин үеийн Израилийн бодлогыг нацистуудын бодлоготой харьцуулах" нь антисемитизм юм.

"IHRA"-ийн тодорхойлолтыг аль улс орнууд баталсан бэ?

"IHRA"  тодорхойлолтыг Мальта, Ирландаас бусад Европын Холбооны бүх улс буюу 43 засгийн газар баталсан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч хэрэгжих журмын талаар тогтсон дүрэм байдаггүй.

Нэгдсэн Вант Улс үүнийг төрийн байгууллага, агентлагуудад ашиглах "Антисемитизмын хууль эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх албагүй ажлын тодорхойлолт" гэж баталсан анхны улс юм. Бусад нь уг тодорхойлолтыг төрийн байгууллагуудын удирдамж болгон дагаж мөрддөг.

Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2019 оны арванхоёрдугаар сард 1964 оны Иргэний эрхийн тухай хуулийн VI гарчиг буюу арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахыг хориглодог гүйцэтгэх хэлтэс, агентлагуудад тушаал өгсөн. Энэ үед АНУ антисемитизмын тодорхойлолтыг албан ёсоор хүлээн авч, баталсан гэж үздэг. Тус улс одоо “IHRA”-ийн тодорхойлолтыг VI гарчигт багтаасан "2023 оны антисемитизмийг таниулах тухай хууль"-ийг холбооны хуульд оруулах оролдлого хийж байна. Ингэснээр урьд өмнө байгаагүй томоохон шийдвэр хэрэгжинэ. Уг хуулийн төслийг тавдугаар сарын 1-нд Конгрессын Төлөөлөгчдийн танхимд 320 гишүүн, 91 гишүүний саналаар баталлаа.

АНУ-ын сенаторуудад илгээсэн захидалдаа, ашгийн бус Ойрхи Дорнод судлалын холбоо уг хуулийн төслийг "Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх эрх чөлөө, түүнчлэн энэ улсын дээд боловсролын байгууллагуудын эрдэм шинжилгээний эрх чөлөөнд аюул учруулж байна" гэж үзжээ. Мөн "Холбооны засгийн газраас антисемитизмийг ийм өргөн, тодорхой бусаар тодорхойлохыг шаардах нь олон улсын хэрэг явдал, энэ улсад болж буй үйл явдлуудын талаарх эрдэм шинжилгээний болон олон нийтийн хэлэлцүүлэгт сөрөг нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байна”, "Үнэхээр энэ нь Израилийн эрдэмтэд, эсвэл АНУ-ын еврей оюутнууд, багш нарын дэвшүүлсэн Израилийн бодлогыг шүүмжилсэн ч антисемитизм гэж тодорхойлох нь сөрөг үр дагавартай байх магадлалтай" гэв.

Тодорхойлолт яагаад маргаантай байдаг вэ?

Ойрхи Дорнодын хэд хэдэн шинжээч болон нэр хүндтэй хуульчид энэ нь еврейчүүдийг үзэн ядах гэсэн уламжлалт утгаараа антисемитизмын тодорхойлолтыг өргөжүүлж, еврейн байгууллагыг, тэр дундаа Израилийг шүүмжилсэн бүх зүйлийг багтаасан гэж үзэж байна. Энэхүү тодорхойлолтын дагуу "Палестиныг чөлөөл" эсвэл "Голоос далай хүртэл Палестин эрх чөлөөтэй болно" гэсэн уриа лоозонгуудыг антисемитизм гэж үздэг. Үүний үр дүнд аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш АНУ болон Европын хэд хэдэн орны ажиглалтын байгууллагууд антисемитийн үйл явдлууд нэмэгдэж байгааг анхааруулав.
Израиль, Европ, Их Британи, АНУ-ын их, дээд сургуулиудын тэргүүлэх еврей эрдэмтэн судлаачид 2022 онд  128 эрдэмтдийн гаргасан мэдэгдэлд энэ тодорхойлолтыг Израилийн засгийн газрыг олон улсын шүүмжлэлээс хамгаалахын тулд "хулгайлсан" гэж мэдэгджээ. НҮБ-ын арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийн асуудлаарх тусгай илтгэгч асан Э Тендайи Ачиуме  "НҮБ-ын тогтолцооны бусад улсын нэгэн адил хүний ​​эрхийн зөрчлийн төлөө хариуцлага хүлээх ёстой Израилийн төрийг хууль ёсны шүүмжлэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ашиглаж байна" гэжээ.

Их Британид эрдэм шинжилгээний байгууллагуудын гуравны хоёр нь энэ тодорхойлолтыг  үг хэлэх эрх чөлөөнд муугаар нөлөөлдөг гэж мэдэгджээ.

Их Британийн Ойрхи Дорнод судлалын нийгэмлэг (BRISMES) болон Европын эрх зүйн дэмжлэг үзүүлэх төв (ELSC) хамтран тус улсын 14 байгууллагын их сургуулийн ажилтнууд болон оюутнуудыг семитийн эсрэг үзэлтэй гэж буруутгасан 40 хэрэгт дүн шинжилгээ хийсэн. Өнгөрсөн жил нийтлэгдсэн тайланд эдгээр буруутгалуудын аль нь ч хуулийн дагуу арга хэмжээ аваагүй бөгөөд хоёр нь нотлогдоогүй байна.

Саяхны нэг жишээ дурдахад, Британи-Палестин гаралтай нэрт мэс засалч Гассан Абу-Ситтах олон нийтийн сүлжээнд Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг Холокостын гол архитектор, Германы нацистын удирдагч Адольф Гитлертэй адилтгасан нийтлэлийнхээ төлөө семитийн эсрэг үзэлтэн хэмээн цоллуулжээ. Өнгөрсөн жил Газа хотод 43 хоног шархадсан хүмүүсийг асарч байсан Абу-Ситтаг бага хурал дээр үг хэлэхээр Германд нэвтрэхийг нь татгалзаж, видео холбоосоор гарч ирэхийг хоригложээ. Дараа нь өнгөрсөн долоо хоногт түүнийг парламентын дээд танхимд үг хэлэхээр айлчилж байсан Франц руу нэвтрэхийг хориглосон юм.

"Израилийн явуулж буй бодлогыг нацист дэглэмийн бодлоготой харьцуулах нь антисемитизм гэсэн санаа бол галзуу юм" гэж Гордон хэлэв. "Тодорхойлолтын хийх гэж буй зүйл бол Израилийн хууль ёсны шүүмжлэл болон Газад хийж буй геноцидын дуугүй болгох явдал юм” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж