Н.Энхбаяр: Муйхар аргаар төмөр зам барьсан нь маш том алдаа

Н.Энхбаяр: Муйхар аргаар төмөр зам барьсан нь маш том алдаа

Н.Энхбаяр: Муйхар аргаар төмөр зам барьсан нь маш том алдаа

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Гаалийн байгууллагаас гаргасан энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг аваад үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр буураагүй боловч үнэ нь буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний үнэ улирлын чанартай буурч байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны статистик мэдээллээс харахад нийт экспорт өнгөрсөн оны мөн үеэс 146 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин импорт эсрэгээрээ хурдацтай өсч байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд эдийн засаг өссөлттэй байсан учраас үйлдвэр аж ахуйн газрууд хөрөнгө оруулалт хийж, төслүүдээ үргэлжлүүлж байна. Монголын импортын өсөлтөд бензин шатахуун, суудлын автомашины импорт голлон нөлөөлдөг. Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 765 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд гадаад худалдааны тэнцэл таван тэрбум гаруй ам.долларын өсөөлттэй гарч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар экспортын орлого буурч, импортын орлого өссөн үзүүлэлт нь гадаад худалдааны тэнцэл бага багаар буурах үзүүлэлт ажиглагдаж байна. Экспорт 146 сая ам.доллараар буурсан үзүүлэлтийн  73 сая ам.доллар нь дан ганц нүүрсний экспорттой холбоотой байна.

Энд нэг анхаарал татахуйц үзүүлэлт  байгаа нь гаргасан нүүрсний биет хэмжээ өссөн ч нүүрсний үнэ буурсан. Экспортын орлого буурсан нь хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, нүүрсний үнэ буурсан. Хоёрдугаарт, 2023 он гарснаар Хятадын импортын татвар сэргэсэнтэй холбоотой.

БНХАУ-ын импортын татварын бодлого Монгол Улсын нүүрсний экспорт болоод үнэд нөлөөлөхгүй гэдгийг тухайн үед Засгийн газрын сайд дарга нар мэдэгдэж байсан санагдаж байна?

-Нөлөөлнө шүү дээ. Хятад улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсний импортын татвараа сэргээсэн. Австрали болон Индонезийн нүүрсний импортын татвар тэг хэвээрээ байгаа бол Монгол, Орос, АНУ, Канад эрчим хүчний нүүрсэнд зургаан хувь, коксжих нүүрсэнд гурван хувийн татвар төлж байна.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр БНХАУ-д айлчлах гэж байна. Энэ айлчлалын үеэр нүүрсний татвар, экспортын хэмжээ зэрэг асуудлыг ярилцана. Хоёр улс энэ асуудлаар хоорондоо бараг тохиролцох байх.

Тиймээс Монгол Улсын хувьд оны сүүлд нүүрсний экспорт, үнэ ханш улам буурах магадлалтай байна. Нүүрсний үнэ буурч байгааг сайтар тайлбарлахгүй бол БНХАУ-ын худалдаж авч байгаа үнэ буурсан мэтээр ойлгох тал бий. Нэг талаас тийм боловч нөгөө талаас татварын нөлөө бий. Монгол Улс уурхайн ам болон хилийн үнэ гэсэн хоёр төрлөөр нүүрсээ худалдан борлуулж байсан бол одоо дан ганц хил нөхцлөөр худалдаж байна. Өөрөөр хэлбэл, хил үнэ гэдэг нийлүүлж байгаа тал нь олон улсын худалдааны нөхцлийн дагуу бүх татвар хураамжаа төлөөд нөгөө талдаа хүлээлгэж өгдөг. Нэг хэсэг хил үнээр нүүрсээ худалдан борлуулдаг болсноор нүүрсний үнэ өсч, борлуулалт нэмэгдсэн гэж баахан ярьсан. Гэтэл сөрөг тал нь  нүүрсээ хүлээлгэж өгөхдөө хил гааль дээр бүрдүүлсэн бүх төлбөр тооцоо, татварыг Монгол Улсын талаас төлөөд  БНХАУ-ын талд хүлээлгэж өгдөг.

БНХАУ-ын талаас импортын татвараа сэргээчихээр энэ үнийн дүнг мөн Монгол талаас төлж байгаа учраас экспортын орлого тодорхой хэмжээгээр буурч байгаа юм.

Хилийн үнэ гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш. Энэ бүхнээс харахад Монгол Улс өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрснээс гурван тэрбум ам.доллар олж байсан бол энэ жил 2,9  тэрбум ам.доллар буюу гаргасан нүүрсний биет хэмжээ 5.4 сая тонноор өссөн боловч, түүнээс олох орлого нь 73 сая ам.доллараар буурсан байна.

"ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН ЦЭГ ТОХИРООГҮЙ БАЙЖ  НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН МӨРӨӨДЛИЙН ТОО ЯРЬЖ БОЛОХГҮЙ"

-Нүүрсээ биржээр худалдаалдаг болсон нь үнэ өсгөж, хэмжээг нэмэгдүүлсэн гэдэг нь хэр бодит мэдээлэл вэ?

-Монголчуудын бас нэг буруу ойлголттой байгаа зүйл бол нүүрсээ биржээр худалдаж эхэлснээр үнэ өсч, экспортын хэмжээ нэмэгдсэн гэж яриад байгаатай холбоотой. Гэтэл өнгөрсөн жил дээр дурдсан татварыг тооцож эхлээгүй байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт БНХАУ-ын талаас нүүрсний импортын татвараа тэглэчихсэн, хоёрдугаарт, геополитикийн хувьд ч нүүрсний хэмжээ нэмэгдэж таарлаа. Биржээр худалдаа хийхэд БНХАУ-ын талд Монгол талаас сарын дотор нүүрсээ хүлээлгэж өгөх ёстой байдаг. Гэтэл ОХУ, Австрали, Индонез зэрэг улс орон бүгд урт хугацаатай, том дүнтэй гэрээ хийж байна.

Тэд энэ асуудлыг төрийн өндөр дээд түвшинд айлчлал хийж бүтэн жилээр буюу 20-30 сая тонн нүүрс биржээр арилжаалах гэрээ хийж байна. Гэтэл Монгол нүүрсээ халбага халбагаар арилжаалах хэмжээний гэрээ хийж байна.

-Монгол Улс дэлхийн хамгийн том нүүрсний худалдан авагчийн дэргэд байж боломжоо ашиглаж чадахгүй байгааг та юу гэж дүгнэх вэ. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог хэрнээ хүссэн хэмжээгээр нүүрсээ экспортлож, мөнгө олж чадахгүй байна шүү дээ?

-Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, худалдан авагч талын эрэлт хэрэгцээ, зах зээл ямар байгааг маш сайн анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн жил Хятадын нийт нүүрсний импорт 474 сая тонн байсан. Үүнээс 103 сая тонн нь коксжих нүүрс, үлдсэн 371 сая тонн нь Монголд хамааралгүй буюу Австрали, Индонез, ОХУ-аас далайн эргээр дамжуулан нийлүүлж байгаа эрчим хүчний нүүрс. Монгол Улс эрчим хүчний нүүрсэнд асар бага оролцоотой. Хятадын коксжих нүүрсний жилийн хэрэглээ 100 сая тонн. Гэтэл өнгөрсөн жил уг хэрэглээнийхээ 50-аас илүү хувийг буюу 60 сая тонныг нь Монголоос авсан байна. Үүнээс харахад өмнө нь 20-30 сая тонн нүүрс нийлүүлж байсантай харьцуулбал том амжилт гаргасан.

Гэхдээ энэ амжилт эргээд удаан хугацаанд тогтмол хадгалагдах ямар ч баталгаагүй. Ийм байхад Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамнаас 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирсэн тооцоололд ирэх жилүүдэд БНХАУ-руу экспортлох нүүрсний хэмжээг 80-90 сая тонн байхаар оруулж ирж байна.

Тийм хэмжээний нүүрс экспортлох зах зээл Хятадад алга. Өсөөд, өсөөд хамгийн дээд тааз нь 110 сая тонн болохоор байна. Гэтэл энэ нүүрсийг Монголчууд 100 хувь дангаараа нийлүүлэх гэж байгаа мэт мөрөөдлийн тоо тавиад байж болохгүй л дээ. Хоёрдугаарт, тээвэр дэд бүтцийн асуудал бий. Хоёр жилийн өмнө туузыг нь хайчилчихсан, ашиглалтад оруулчихсан гэж мэдэгдсэн боловч  саяхныг хүртэл Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг холбох цэгээ тохироогүй байсан. Анх 2019 онд төмөр замаабарьж эхэлсэн, одоо бүрэн холбох хүртэл 1.6 сар болохоор байна. Ингээд тооцохоор 276 км төмөр замыг зургаан жил барьж байна. Ийм бүтэлгүй дүр төрхтэй байна.

Дээрээс нь мордохын хазгай гэдэг шиг төмөр замын хил холболтын цэгээ нөгөө талтайгаа тохиролцоогүй байж барьчихсан. Тийм учраас төмөр зам, дэд бүтцээ БНХАУ-тай хэрхэн холбох талаар ямар ч ойлголтгүй явж байна.

Огт ойлгохгүй байгаа нэг зүйл гэвэл Монгол Улсын мөнхийн хөрш БНХАУ, ОХУ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай. Эдийн засгаа тав, таван жилээр нь төлөвлөдөг. Саяхан ӨвөрМонголын дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөө, тэр дундаа  төмөр замын хөгжлийн төлөвлөгөө гэж тусдаа төлөвлөгөө ч байна. Энэ төлөвлөгөөнд тэр хотоос тэр хот хүртэл тэдэн км төмөр замыг тэдэн онд, ийм хөрөнгөөр ингэж барина гэдэг маш нарийн ойлгомжтой төлөвлөгөөг 2021 онд баталсан байна. Гэтэл бид уг төлөвлөгөөг нь огт харахгүйгээр наана нь төмөр замаа барьчихсан. Хэрэв зах зээлийн эдийн засагтай улс байсан бол дүүрч. Гэтэл төр, засгийн газраас нь шийддэг төвлөрсөн төлөвлөгөөт орон учраас 2021 онд таван жилийн төлөвлөгөөгөө баталчихсан бол өөрчлөгдөх боломж байхгүй.

Хөрш орныхоо онцлогийг ч ойлгохгүй "Манайхаас нүүрс авалгүй яах вэ, хилээ холболгүй яах вэ" гэсэн муйхар аргаар зүтгээд одоо хүртэл таг. БНХАУ-ын талаас хил холболтын цэгийг тохирох талаар ямар нэгэн баримт бичигт дээр гарын үсэг зураагүй гэдгийг удаа дараа хэлж байна. Энэ бол төлөвлөлтийн маш том алдаа.

"ПУТИНЫ БНХАУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛААР ЮУ ЯРЬЖ, ХЭЛЭЛЦЭХ НЬ АНХААРАХ АСУУДАЛ"

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын хувьд асуухад 2025 оны төсвийн төсөөлөл дээр эдийн засгийн өсөлтийг хэдэн хувь байхаар тооцож байна. Энэ оны төсвийн тухайд хэт тэлсэн төсөв болсон гэх шүүмжлэл байгаа шүү дээ?

-Шинэ хуулийн дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн төсөөллөө боловсруулаад Эдийн засаг, хөгжлийн яаманд өгсөн. Тухайн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ашиглаад Эдийн засаг, хөгжлийн яамнаас дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл гэх бичиг баримтыг боловсруулдаг. Гэтэл сая өргөн барьсан бичиг баримтыг нь харахаар манайхаас өргөн барьсан тооноос зөрж байгаа тоо байна.

Тухайлбал, эдийн засгийн өсөлт, орлого, зарлагын хувьд Засгийн газар өөдрөг төсөөлөл хийсэн. Төсвийн байнгын хороо Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэхдээ эдгээр асуудлуудыг нэлэээд сайн ярилцах байх. Ялангуяа дээр дурдсан нүүрсний экспортын хувь хэмжээ өсөх тооцоолол хэр бодитой вэ гэдгийг сонсох байх.

Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол нийт экспортын 92 хувь нь түүхий эд болчихоод байна. Нүүрс дангаараа 60 хувь. Ирэх онд Австралийн Эрдэс баялаг аж үйлдвэрийн яамнаас гаргасан тооцооллоор тус улсын коксжих нүүрсний экспорт ирэх онд 25 сая тонноор өсөх төсөөлөл гаргасан. Энэ нүүрс БНХАУ-ын өмнөд мужид очно. ОХУ-ын хувьд  мөн ялгаагүй 2025 оны I улиралд шинэ төмөр зам ашиглалтад оруулж, нүүрс тээвэрлэж эхэлнэ. Энэ төмөр зам, далайн боомтын хүчин чадал 20 сая тонн. Энэ бол Монгол Улсын нүүрстэй өрсөлдөгч болохуйц импорт.

Үндсэндээ монголчууд Хятадын нүүрсний зах зээл дээр тэлэх орон зай байхгүй. Тийм учраас ирэх онд нүүрс дээр өөдрөг тооцоолол гаргах боломжгүй. Эдийн засгаа өсгөмөөр байна, экспортын хэмжээг нэмэгдүүлмээр байна гэдэг мөрөөдлийн тоо тавих нэг өөр. Бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулах бас өөр.

Геополитикийн нөхцөл байдал, ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч БНХАУ-д айлчлаад ямар гэрээ хэлэлцэл хийх вэ гэдэг зайлшгүй анхаарах асуудал. ОХУ-ын ерөнхийлөгч өмнө нь БНХАУ-д айлчлахдаа шатдаг хий, газрын тос, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар гэрээ хэлцэл хийж ирсэн. Эдийн засгийн хоригтой байгаа ОХУ-ын хувьд амин чухал асуудал бол эдгээр гурван төрлийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх асуудал. ОХУ-ын нүүрсний компаниудын 50 хувь нь энэ оны нэгдүгээр улиралд алдагдалд орчихсон байна.

Энэ алдагдлаас гаргах, эдийн засгаа өсгөхийн тулд л Орос айлчлал хийж байгаа. Энэ мэт гадаад, дотоод нөхцөл байдлаа харгалзаж үзэхгүйгээр өөдрөг тоо тавиад байвал 2012-2016 онд гаргасан алдаагаа дахин давтах болно.

-Нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогслоо гэхэд монголчууд эдийн засгийн хувьд хүнд байдалд орно. Үнэндэ эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярьсан. Энэ бодлогод ямар нэгэн ахиц дэвшил ажиглагдаж байна уу?

-Урт хугацааны бодлогодоо эдийн засгаа төрөлжүүлнэ, уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлнэ гэх мэт олон сайхан зорилт дэвшүүлсэн байдаг ч сүүлийн гурван жил энэ бодлого яг эсрэгээрээ хэрэгжиж байна.

Экспортын бараа бүтээгдэхүүн дотор түүхий эдийн эзлэх хувь хэмжээ улам нэмэгдэж байна. Нүүрс, зэс, төмрийн хүдэр нийлээд Монгол Улсын нийт экспортын 82 хувийг эзэлж байна.

Нийт экспортын орлого болох 4.9 тэрбум ам.долларын дөрвөн тэрбум ам.долларыг дээрх гурван төрлийн түүхий эдийн худалдаанаас олж байна. Зэсийн баяжмалаас олж байгаа орлого тогтвортой байгаа бол нүүрс, төмрийн хүдрийн орлого савлагаатай байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон эдийн засагчид шүүмжилж, анхааруулсаар байгаа нэг асуудал бол нүүрсний үнэ, экспортын хэмжээ тогтворгүй, баталгаагүй гэдэг асуудал юм.

-УИХ, Засгийн газрын гишүүд сонгуулийн тойрогтоо ажиллаж, иргэдтэй хийх уулзалтаараа "Эдийн засаг өссөн, цаашид ч өснө, валютын нөөц нэмэгдсэн, боомтууд сэргэлээ, бүхий л боомтоороо экспорт хийнэ" гэх мэт сайхан зүйл ярьж байна. Тэр ч бүү хэл 2025 онд  мухар төмөр замуудаа холбож дуусна гэж байна. Он дуусах хүртэл сонгууль, баяр наадмын хоногуудыг хасвал үндсэндээ дөрвөн сар л байна?

-Энэ жил нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ганц боломж нь Гашуунсухайт-Ганцмод боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай машин.  Монголын талаас AGV-ийн талбайгаа энэ намартаа багтаад дуусгачихввал нүүрсний экспортын хэмжээг гурав орчим сая тонноор нэмэгдүүлж магадгүй. Өөр нэмэр болох зүйл энэ онд байхгүй. Ирэх он буюу 2025 онд Тавантолгой Гашуун Сухайт чиглэлийн хилтэй холбох гүүрэн зам сааталгүй бол ирэх намар ашиглалтад орж магадгүй.

Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн дагуу нүүрсний экспорт нэмэгдэхээр тооцвол 2025 оны III улирлаас наашгүй гэсэн үг.

Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого түүнийг дагасан боомтын сэргэлтүүдийн хүрээнд олон ажил хийж байна.  Экспортын 70-80 хувийг Зам-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн гурав байна.  Гашуун сухайт боомтоор 37 сая тонн нүүрс гаргасан байна. Нийт экспортлосон нүүрсний 50 гаруй хувийг гаргасан гэсэн үг. Дээр нь Оюутолгойн зэсийн баяжмал, багахан хэмжээний жонш гарч байна. Өнгөрсөн хугацаанд  олон боомт шинэчилсэн. Замын-Үүд бол үнэхээр өнгө зассан байсан. Тэгвэл дараагийн сайн жишиг болох, эдийн засагт үр ашиг бүхий дараагийн боомт хаана байна гэхээр ОХУ хил дээрх боомтыг шинэчилсэн. Тухайн боомт Монгол Улсын гадаад худалдаан дээр таван  орчим хувь эзлэх эсэх нь ч эргэлзээтэй. Угтаа тэргүүлэх ач холбогдлоороо Гашуун сухайт нь баймаар. УИХ, Засгийн газрын гишүүд нь тойрог боддог хандлагаар замнаж, тэргүүлэх ач холбогдлоо ойлгохгүй л байна.

"ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДИТ БАЙДЛАА СУДЛАХГҮЙГЭЭР СӨРӨГ ШИЙДВЭР ГАРГАСАН"

-Сүүлийн үед удаа дараа зах зээл дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна. Сонгууль угтсан "амлалт" ч байна. Сонгуулийн дараа эдийн засгийн дүр төрх ямар байх бол?

-Эдийн засагчид, судлаачид бэлэн мөнгөний хэт их нийлүүлэлт эргээд эдийн засагтаа хортой гэдгийг удаа дараа хэлж, анхааруулсаар байна. Тэр ч бүү хэл Монголбанкнаас тойруу замаар ч болов мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлж байгаа. Гэсэн хэдий ч гол байгууллагууд гүйцэтгэх засаглалд хамаарч байгаа учраас үр дүнг нь шууд хэлэх зүрх зориггүй байна. Хоёрдугаарт, өнгөрсөн онд төсөв хэлэлцэж байхдаа зөвхөн цалин, тэтгэвэр нэмэх тухай ярьж байсан. Цалин тэтгэврийн нэмэгдэл эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл бага байсан ч ногдол ашиг тараах, малчдад зориулсан зээл, ипотекийн зээл гэх мэт эдгээр арга хэмжээнүүд эргээд макро эдийн засгийн агуулгаараа хэрэглэгчийн гар дээр бэлэн мөнгө болж очиж байна. Үнэндээ нийлбэр дүнгээрээ хэд орчим төгрөг хэрэглэгчийн гар дээр очиж, ямар нөлөө үзүүлэх талаар хэн ч хэлж чадахгүй байна. Ядахдаа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засагт том зургаараа ямар нөлөө үзүүлэх талаар асууж болно. Гэтэл огтоос тийм асуулт асуухгүй байна. Ийм учраас улстөрчид харалган шийдвэр гаргадаг. Сонгуулийн дараа учраа олж, төсвөө тодотгох талаар бодож байна.

-Ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялалт байгуулах гэж эрх баригч нам улайрч байна. Энэ нь эдийн засагт хэр хортой вэ?

-Монгол Улс чинь уг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай, урт хугацааны хөгжлийн бодлоготой л доо. УИХ-аас баталсан Алсын хараа 2050 урт хугацааны бодлогод УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх ёстой. Энэ дотор  төсвийг ил тод болгох, хөгжлийн бодлогод тулгуурласан төсөв батална гэх мэтээр бүгдийг нь биччихсэн байгаа. Үүнийг УИХ-аас батлаад Засгийн газарт ийм бодлого баримтлаарай гээд гаргаад өгчихсөн. Энэ бодлогыг гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэхгүй байгаа бол хэрэгжүүлэхийг УИХ-аас шахаж шаардах ёстой. Парламентын бас нэг үүрэг бол баталсан бодлого, хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Түүнчлэн Монгол Улсын худалдааны нөхцөл байдлыг бодитоор судалдаг, тооцдог байгууллага алга. Байгаа ганц нэг нь дандаа эерэг талыг нь гаргаад тавьчихаж байна. Тиймээс гаалийн албан татвараас бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөх, чөлөөлөх асуудалд бүрэн дүүрэн тооцоо судалгаагүй хандаж шийдвэр гаргах тохиолдол ажиглагдаж байна. Тухайлбал, өмнө нь гарсан бол саяхан гарсан шийдвэрүүд дээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэхдээ дотор нь ялгамжтай хандах ёстой.

Тухайлбал, цементийн хувьд хэрэглээ, чанараасаа хамаараад дотроо олон янз. Монгол Улсад үйлдвэрлэж чаддаггүй, усан цахилгаан станц барихад ашигладаг өндөр зэрэглэлийн цемент бий. Ийм төрлийн цементийн татварыг чөлөөлөхөд асуудал гарахгүй. Харин дотооддоо үйлдвэрлэж, барилгын материалдаа ашиглаж байгаа цементийн татварыг тэглэх нь сөрөг үр дагавартай.

Хоёрдугаарт, цементийн үйлдвэрүүдийг зориудаар нийлүүлэлтээ тасалдуулж байна гэж мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр очоод үзэхээр үйлдвэрүүдэд ханган нийлүүлэлт, тээвэрлэлттэй холбоотой том асуудал байна. Цахилгаан тасарч байна, үйлвэрлэсэн цементээ ачаад борлуулах гэхээр хүнд даацын автомашинаар тээвэрлэлт хийлгэхгүй байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах бизнесийн орчин нь бүрдсэн үү, яагаад тэнд доголдол гарсан талаар огт судлаагүй л байгаа байхгүй юу. Судлаагүй учраас шууд улс төрийн шийдвэр гаргаад байна. Татварын асуудлыг хөндөхдөө цаашид гарах үр дагаврыг нарийн тооцож байж гаргах ёстой. Богино хугацааны гэнэтийн шийдвэр сайн үр дүн авчрахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

CherylViljoen 2024-05-09 46.8.15.213

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

CynthiaBurns 2024-05-09 45.15.72.159

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

MaryMarie 2024-05-09 188.130.210.108

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

BellaValencia 2024-05-09 194.32.229.173

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

JulieRivera 2024-05-09 46.8.15.143

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

ReginaSanders 2024-05-09 5.183.130.165

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

NicoleThompson 2024-05-09 46.8.22.11

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

HelenCarter 2024-05-09 109.248.15.24

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

ElizabethAmorina 2024-05-09 46.8.192.64

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

KaylaRatcliff 2024-05-09 45.90.196.62

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

AprilGrant 2024-05-09 46.8.56.122

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

EbonyBallard 2024-05-09 188.130.129.125

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

IsabelMerchant 2024-05-09 109.248.143.40

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

StephanieSorrels 2024-05-09 46.8.106.142

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

WendyNelson 2024-05-09 185.181.247.51

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

LisaNeuman 2024-05-09 188.130.186.143

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

CourtneyZeigler 2024-05-09 109.248.204.47

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

KristinaVasey 2024-05-09 46.8.110.217

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

KatieOsborn 2024-05-09 94.158.190.29

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

MelanieKeene 2024-05-09 45.90.196.109

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

JanaVazquez 2024-05-09 46.8.106.70

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

NicoleSchulte 2024-05-09 46.8.16.178

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

BrittanyMartinez 2024-05-09 185.181.246.65

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

ChristinaBrown 2024-05-09 188.130.211.52

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

HannaGonzalez 2024-05-09 46.8.193.37

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

ElizabethMarks 2024-05-09 46.8.10.213

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

AshleyNunez 2024-05-09 188.130.189.161

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

AmyFeller 2024-05-09 45.87.252.72

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

WendyBruno 2024-05-09 194.32.229.211

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

PatriciaJones 2024-05-09 194.32.229.64

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

TinaStrong 2024-05-09 95.182.124.163

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

RosaAnderson 2024-05-09 45.87.252.152

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

KellyOden 2024-05-09 109.248.13.233

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

PaolaAlvarez 2024-05-09 109.248.55.109

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

HeatherRoth 2024-05-09 109.248.143.247

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

LisaZenzola 2024-05-09 109.248.15.99

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

BridgetRamirez 2024-05-09 109.248.143.151

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

HeatherAdams 2024-05-09 109.248.138.72

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

Zochinт 2024-05-09 59.153.112.135

Таван толгой – Гашуунсухайт Төмөр зам барихдаа их хэмжээний мөнгө луйвардсан нь ил болсон тэр юу боосон бэ

Avatar

Нэргүй 2024-05-09 66.181.186.66

Жонхуугийн хэргийг Данх сөхөхгүй шүү дээ ! Тэд чинь нэг багийн хүмүүс шүү дээ !

Avatar

VeronicaThurman 2024-05-09 46.8.22.118

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

TiffanyPressley 2024-05-09 45.11.20.109

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

CarmenFaucher 2024-05-09 109.248.166.251

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

Сага саша 2024-05-09 202.126.89.178

энэЭнхбаяр их сайн эдийн засагч лдаа..намууд сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулж орноигэж хуульд заасан нь бас онигоо…тэгээд галзуу хүний өдөрийн эмдэглэл гэдэг шиг юм бичээд ирнэ..авч л байдаг..сонгуулын хороо ямар биелэлт шаардах эрхтэй биш…одоо их хурал ямарч эрх мэдэл алга..шүүх прокурор ч эрх мэдэл алга..Бэрх тосгонд төрсөн 2 залуу л төрийг төлөөлж байна..одоо 75 эрх мэдэлгүй годилнууд маань тоо нь 118 болж төсөвт бөөн дарамт..118 ын 115 нь лав сул дорой оюун ухааны хомсдолтой нөхд

Avatar

PriscillaFalt 2024-05-09 188.130.184.130

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

LuciaLoos 2024-05-09 46.8.15.144

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

TracyLewis 2024-05-09 194.34.248.64

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

MichelleChambers 2024-05-09 46.8.57.96

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

KatieSullivan 2024-05-09 46.8.154.196

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

NicoleReed 2024-05-09 188.130.142.52

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

LisaLaroya 2024-05-09 109.248.13.177

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

JenniferGibson 2024-05-09 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

Зочин 2024-05-09 202.126.91.170

засгийн бодлого чинь буруу байнаа их хурал баталсан хуулиа мөрдүүлж чадахгүй засгийн газрын хавсрага нэг агентлаг шиг болчихоод хариуцлага ярьж чадахгүй болчихсон байна гээд хэлээд байна хэт олонхи дахин сонгогдох сонирхолдоо хөтлөгдөөд шаардлага тавих чадваргүй болж нөгөө талаас ерөнхий сайд нь намын дарга учираас нэр дэвшүүлэх эрхээр нь боомилоод эсрэг үг хэлүүлэхгүй байна мөн засаг бараг 100% давхан дээлтэй байгаагийн хор уржиг нөлөөлж байна

Avatar

LeslieManzanares 2024-05-09 95.182.126.85

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

KimJones 2024-05-09 94.158.190.173

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

LauraCarter 2024-05-09 46.8.222.126

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

CarolynGordon 2024-05-09 109.248.54.35

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

yag l unendee 2024-05-09 66.181.180.229

man-IIN OLON ZUUN GISHUUD BUGDEEREE HUDALCH,HULGAICH ARAI CH BOLOOGUI BAILTAI?! sHUDRAG GISHUUD BAIDAG BOL YUNII UMNU ENE TENEG,DURAARAA ZALUUGAA ZAILUULAACH DEE! !!!. bISHGUI DEE L TOGLUULLAA. tOGLOOM TOOTOI GEDEG BIZEE..

Avatar

Нэргүй 2024-05-09 103.168.34.14

TANUUS BUGDEEREE IIM YUM!

Avatar

Нэргүй 2024-05-09 66.181.180.229

tOMOOS TSASHGUI HOOSON,TOLGOITOI ENE ZALUU HEREESEE HETERSEN ERH MEDEL,ED HURUNGUN SHUNASAN SHUNALTAI. yADAJ BAIHAD GEDES NI ULUN ODOO ULSIIN BUYANAAR GEDSEN NI TSATGALANCH, UNGUR SUUGAAGUI ULUN HEVEEREE.dEER NI DURAARAA. yAJ IIGEED SONGUULIAR NEG YUM 2 YAS SALAHSAN TAMINI EE

Avatar

Нэргүй 2024-05-09 103.168.34.14

gOHI NI EE TA NAR, ZAYA CHINE ENE!!!

Avatar

BethGreene 2024-05-09 194.35.113.179

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

NancyCristian 2024-05-09 109.248.204.99

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

Нэргүй 2024-05-09 103.168.34.247

Худалч галчыг хоролмаачин женкогийнх нь хамт сонгохгүй зайлуулмаар байна.

Avatar

DamarisRuiz 2024-05-09 45.86.1.132

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

SierraKiana 2024-05-09 45.86.0.250

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

ГИШҮҮН БОЛОХ ОО БОД ОО ЭНХБАЯР АА 2024-05-09 202.179.25.193

ЭНХБАЯР МИНЬ НААД НЭГ БЛАА БЛАА ХИЙСЭН ЦАГ ҮРСЭН ГАЗАР БИШ … ИХ ХУРАЛД ОРОХОО БОД. ТА НАРЫН ГАРГААД БАЙГАА САНАЛ ДҮГНЭЛТИЙГ НЭГ Ч ГИШҮҮН ТООЖ ШИНШИХГҮЙ .. УГААСАА ОЙЛГОХ Ч ҮГҮЙ. . ЯДАЖ Л ЧИ ОРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-05-09 202.126.91.174

Судалгаа сайтай, магадлал бүхий дүгнэлттэй сайн ярилцлага байна.

Avatar

ChristinLawrenson 2024-05-09 46.8.22.223

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

зочин 2024-05-09 202.126.91.133

ЖEНКО хулгайч " Тэр төмөр замаар чинь Хятадууд танкаа ачаад ороод ирдэг байхгүй юу " гэж шаааж байснаа мөнгө хусах болхоороо ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ болоод шаачдымдаа ….Тэгээд бас болоогүй шааах мөрөө шааахгүй мухарыг барьж хоролдымдаа …

Avatar

Нэргүй 2024-05-09 66.181.179.55

Дээд зэргийн Коксжих нүүрсийг эрчим хүчний муу нүүрсний үнээр нийлж байгаа нь гутамшиг шүү

Avatar

JessicaLowe 2024-05-09 45.11.21.208

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2720936

Avatar

Нэргүй 2024-05-09 66.181.182.179

Галч ерөнхий сайдтай байхаар энэ бүхнийг яаж ойлгох вэ дээ…Цаанаас нь мафи маягийн хулгайч Жонхуу чиглүүлж найруулагч Хэрээ холион бантанг нь хутгахаар монголын э.з гэж юм байхгүй болжээ.

Avatar

Нэргүй 2024-05-09 59.153.113.11

ЭНЭ ЯАСАН ХУДЛАА ХУЦДАГ ГАР ВЭ. НҮҮРСИЙГ ДАХИАД АМ НӨХЦӨЛӨӨР НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДАД ӨГ ГЭСЭН АГУУЛГАТАЙ ХАТГАСАН ЦӨӨН ХЭДХЭН ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ЮМ ХУЦААД БАЙХ ЮМ. ҮХСЭНИЙХ НЬ СУДЛААЧ. 3 ХУВИЙН ТАТВАР ЧИНЬ ӨМНӨ Ч БАЙСАН. ЮМ АА. ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ СУДАЛГАА ЧАМД АЛГА АА.

Avatar

Нэргүй 2024-05-09 202.9.40.208

Монголчууд бидаливаа хэрүүл тэмцлээ дотооддоо хиймээр байна. Гэтэл хятадаас тийм их ашиг оллоо гээд бичиж яриад байхаар чинь хятадууд татвараа нэмэхгүй яахав дээБүх хөзрөө дэлгэчихээд яриад байж болохгүй шүү дээ.

Avatar

Зочин 2024-05-09 103.212.119.216

Энхбаяр эдийн засагч ханатай юм ярьдаг шүү улс төрчид бгаа цагт эдийн засагч яриад хэрэггүй болсон

Avatar

Baasanii sudlaach be dee 2024-05-09 202.131.225.197

Ene bol baidag neg gar daa. Dandaa hudalaa bvlterch medemhiirch nuguu baidag neg yumaa davtaj yridag oligtoi medleg bolovsorolgui hvn l de. Mongoliin ediin zasagch nar zvgeer baruunii onoliig hooson yrisan tseejilsen garuud baih yum daa> Mongol shig 3 say hvntei ulsd ter zah zeeliin vl vzegdegch gar gej ogt baihgui baih bolomjgui tul turuus mash zuv bodolgo ybuulij baij hogjij deeshilen dee.Bid solongos taivan singapur shig uursdiin zamaar bodolgoor hugjuh estoi d

Avatar

Оргой 2024-05-09 124.158.107.252

онол практикийг хослуулсан том эдийн засагч юмаа монголын төр энэ шинжилгээг харгалзах гүйгээр хоосон мөрөөдөлөөр
явах аваас дампуурах бусдын эрхшээлд орж болзошгүй байна Цементийн тухайд сайтар бодох хэрэгтэй дотоодын үйлдвэрлэл
гадаад багасвал валютийн гадагш урсгал эрс нэмэгдэх болно Ер нь л урьд нь хийж чаддаг юмаа одоо улам л гаднаас авах
боллоо энэ хөгжил биш сүйрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж