Л.Халтар: Дарханы замаас сургамж авлаа

Хуучирсан мэдээ: 2024.05.08-нд нийтлэгдсэн

Л.Халтар: Дарханы замаас сургамж авлаа

Л.Халтар: Дарханы замаас сургамж авлаа

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замаас сургамж авсан гэдгээ мэдэгдээд байна.

Энэ тухай тэрбээр “Олон улсын банк санхүүгийн байгууллагатай зөвшилцсөн бичиг баримтын дагуу тендер зарлахаас аргагүй. Хилийн цаана очоод техникийг нь үзэх боломж байдаггүй. Бидний хувьд Дарханы замаас нэлээн сургамж авлаа. 2020 онд хоёр компанийн гэрээг цуцалсан, энэ жил нэг компанитай гэрээг цуцалсан. Цаашдаа бид бодох юм байгаа. Компанийн тендерийг цуцлах нэг өөр. Компанийн тендерийг цуцлангуут нэрээ өөрчлөөд хүмүүс нь буцаад дахиад ороод ирдэг. Тухайн компанид ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын зохион байгуулалт муу учраас цаашдаа хар жагсаалтад оруулахдаа “Компанийн захирлаас нь эхлээд талбайн инженер, ерөнхий инженерийнх нь нэрийн бүртгэлтэй болох ёстой  юм билээ. Цаашдаа яам тийм бодлого баримтална” гэлээ.

Эрх баригч хүчин болох МАН таван жил ноцолдож Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замыг ашиглалтад оруултал өнгөрсөн гуравдугаар сард шар усны үер бууснаас эвдэрч дахин засварлах шаардлагатай болсон. Гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр зам засварын ажлыг гүйцэтгээд байна.

Дээрх алдааг давтахгүйн тулд Зам тээврийн хөгжлийн яам авто зам барих компаниудад тавих хяналтаа сайжруулж, ялангуяа олон улсын тендерт ялалт байгуулж орж ирж байгаа авто замын компаниудын захирал, инженер техникийн ажилтнуудын талаар “хар данс” хөтөлж, ажлаа гүйцэтгэж чадаагүй болон чанаргүй гүйцэтгэсэн нөхцөлд компанийн нэрээ өөрчлөн тендерт дахин шалгаран орж ирэхээс сэргийлэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж